Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт

10

Морь хэмээх ухаалаг, сайхан, үнэнч амьтны талаарх таны мэдэхгүй 20 баримтыг бид дэлгэж байна.

1. Морь амаараа амьсгалж чаддаггүй. Амьсгалахдаа зөвхөн хамрын нүхээ ашигладаг.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 19

2. Дэлхийн хамгийн сайхан морь болох Туркменистаны Акал-Теке.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 1

3. Тахь бол шоронгоос оргосон морьд юм. Төдийлөн нухацтай биш байгаа ч гэсэн үүнийг биччихье.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 2

4. Дээр үед Баруунд их дэлгүүрийн нүүрэн талын лангуунд үнэртэй уснуудыг зардаг байжээ.

Учир нь морьд гудамжинд баадаг байсан учраас тэр. Нөхцөл байдалдаа тохируулан дэлгүүрийнхээ бүтцийг бий болгоно гэдэг л энэ байх даа.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 3

5. Морьд иогоор хичээллэдэг. Аргентины Ман Луйсд морь сургахдаа иогийг давхар заадаг ажээ.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 4

6. Үхсэн морины жинхэнэ толгойг “Загалмайлсан эцэг” кинон дээр харуулдаг бөгөөд Нью-Жерси мужийн нохойны хоол үйлдвэрлэгч нэгэн компани ивээн тэтгэжээ.

Тус киноны найруулагч кино зураг авалтаасаа өмнө энэхүү морины толгойг илгээхийг гуйсан ажээ. Толгойг авчрахдаа мөстэй хайрцганд хийж ирсэн гэнэ.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 20

7. Монгол улсад ноогдох морины тоо толгой хэдэн жилийн өмнө нийт хүн амаасаа ч их байсан. Одоо Монгол улс нийт 2.6 сая морьтой.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 5

8. Австралид хүний үхлийн бурууг жилд 20 морь үүрдэг ажээ. Тус улсад жилд дунджаар морины ослоор 20 хүн нас бардаг.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 6

9. Мориноос айх айдсыг Хиппопобиа гэдэг. Ийм айдастай хүмүүс луус, илжиг, давжаа морь зэрэг бусад туурайтан амьтдаас ч айж явдаг байна.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 7

10. Агуу их Александр хаан 70 хотыг үүсгэн байгуулж, 20-ийг нь өөрийнхөө дурсгалд, нэг хотыг мориныхоо дурсгалд зориулан нэрлэсэн түүхтэй. Тэр морийг сургаж чадсан цорын ганц хүн нь Александр хаан өөрөө байсан бөгөөд морины нэрийг Букепалус гэдэг байжээ.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 8

11. Морь чихэрлэг амтанд дуртай бөгөөд гашуун, исгэлэн зүйлсийг тоодоггүй байна. Тэд лууван, алим, овьёсонд илүү дуртай байдаг.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 9

12. Морины шүд байнга ургаж байдаг. Морьд үргэлж л хатуу өвсийг идэж байдаг учраас шүд нь байнга ургаж л байхгүй бол тун удахгүй буйлнаас өөр юмгүй болох болно шүү дээ.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 10

13. Морь бөөлжиж чадахгүй. Ходоод нь хэдий дүүрэн байсан ч бөөлжиж огт чаддаггүй байна.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 11

14. Ямар ч хорт ургамлаас илүүтэйгээр энэхүү ургамлаас болж олон морь үхдэг байна. Ойн тагнай өвс, хорт өвс, Суданы өвс зэрэг нь ч мөн хортой.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 12

15. Морь чих болгондоо 16 булчинтай учраас чихээ 180 градус эргүүлж чаддаг ажээ. Чих нь доошоо буучихсан байвал морь амарч байна гэж ойлгож болно.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 13

16. Давжаа морь жирийн мориноос илүү урт насалдаг бөгөөд 50 гаран настайдаа ч давгүй байж байх болно. Морь дунджаар 15-40 насалдаг.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 14

17. Ягаан арьстай морь наранд цохиулдаг. Тэд арьсны хорт хавдартай байж ч болзошгүй.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 15

18. Морь ой ухаан сайтай амьтан. Удаан хугацаанд уулзаагүй ч гэсэн өөрт нь сайн ханддаг байсан хүнийг сайн таньдаг ажээ.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 16

19. Дэлхий дээр хамгийн удаан амьдарсан морь 62 насандаа буюу 1822 онд үхсэн байна. Морины нэрийг Хөгшин Билли хэмээдэг байсан бөгөөд Манчестерийн ойролцоо 1822 оны 11 сарын 27-нд үхсэн гэдэг.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 17

20. Морины цусны бүлгийг A, C, D, K, P, Q, U хэмээн 7 ангилдаг. 8 дахь бүлгийг нь олон улсын хэмжээнд зөвшөөрөөгүй байгаа ба Т бүлэг хэмээдэг байна.

Морины талаар таны мэдэхгүй 20 сонирхолтой баримт 18

137
ГайхмаарГайхмаар
52
ГоёГоё
25
ТэнэглэлТэнэглэл
23
ХөөрхөнХөөрхөн
14
Ха ХаХа Ха
9
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/06/12 at 12:58

    Адуу гэж нэршил байдгийг мэдэхгүй хотын хүүхэд бичсэн юм байхдаа зайлуул

  2. Зочин

    2015/06/12 at 13:10

    Адуу гэж үг байдгийг мэдэх үү ахын дүү. Адуу Адуу Адуу.

  3. Зочин

    2015/06/12 at 14:07

    Албан ёсны нэр нь морь л баймаар юм. Агталсан морийг адуу гэдэггүй билүү

  4. Зочин

    2015/06/12 at 16:50

    Сэтгэгдэл *Mongoloor duuren tsetsen bilegtenguud garaad irsen ym bhdaa haha moriig aduu geed unshitsgaa ahiin duu nar

  5. Зочин

    2015/06/12 at 17:18

    Сэтгэгдэл адуу гэж бичих нь зөв .Морь агталсан адууг хэлж байгаа юм.Морь морьд гэж ярина хэлнэ бичнэ.Нийтэд адуу гэнэ.Дээрх шиг сэдвээр бичихэд адуу гэж бичнэ. АМЖИЛТ.

  6. mongol

    2015/06/13 at 00:36

    Сэтгэгдэл *mongoloo aldsan ….

  7. UB Thunder

    UB Thunder

    2015/06/13 at 17:24

    МИНИЙ ГАНЦ МЭДДЭГ НЬ МОРЬ ҮҮСЛЭЭСЭЭ ХУРУУТАЙ БАЙСАН ГЭСЭН ;)

  8. Зочин

    2015/06/16 at 16:27

    Логикийн хувьд
    Морь=Азарга=Гүү
    Морь+Азарга+Гүү=Адуу
    Тэгэхээр адуу гэж ярих нь зөв л юм байна. Би бас аль нь зөв юм бол гээд гайхаж байгаад ийм логик гаргалгаа хийв.

  9. Зочин

    2015/08/21 at 15:47

    Сэтгэгдэл *ялгаа байхгүй

  10. тэнэгээ

    2015/09/24 at 04:34

    *Экуинофобия гэдэг шүү тэглээ ч морьны айдасы айдасыг хэлдэг юм

  11. Зочин

    2016/04/01 at 20:04

    Ii

  12. Зочин

    2017/04/13 at 16:26

    chadlaaraa medee hurgej baidag huniig bitgii doosh hii husvel uursduu medee beltgeed busdad tugee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *