Таны хүүхэд хаана, яаж тоглож байна вэ?

0

Таны хүүхэд хаана, яаж тоглож байна вэ?


Хүүхэд гэдэг болзошгүй аюулыг тооцоолж бодох ухаан суугаагүй гэнэн хонгорхон амьтад. Тоглож наадахаас өөр зүйлийг мэдэхгүй алдрай бяцхан хүү, охин айх гэдэг зүйлийг мэдэхгүй учир, үүгээр энд тогловол эрүүл мэнд, амь насанд аюултай гэдгийг ойлгохгүй учир томчуудын нүдээр харахад хамгийн аюултай зүйлээр оролдож тоглодог. Тэгвэл таны хайртай бяцхан үр хаана, ямар газар, ямар орчин нөхцөлд, яаж тоглож байгаа бол? Томчуудын хувьд амьдрал бол асар завгүй ертөнц, гэхдээ та үр хүүхэддээ заавал цаг зав зориулж, анхаарал халамж тавьж байх үүрэгтэй.Хорвоотой танилцаж яваа бяцхан үр чинь хорвоо ертөнцийг таних их аялал, нээлт ололтоо хийж явахдаа амь нас, эрүүл мэндээ аюулд учруулж байгаа юм биш биз? Дараах зурган дээрх шиг нөхцөлд байдалд таны үр хүүхэд орох вий. Facebook, Twitter зэрэг олон нийтийн сайтуудаар маш их тарж, олон нийтийн сэтгэлийг сэрхийлгээд байгаа энэ зурагнаас сэрэмж сэдэл авч, энхрий үрдээ зориулах цаг зав, анхаарал халамжаа нэмэхийг эцэг эхчүүд та бүхнээс хүсье! Зурган дээрээс харахад энэ байшингийн долоон давхар хэсэг нь ил харагдаж байгаа ба ил харагдаж байгаагаас доош хичнээн давхар байгаа нь мэдэгдэхгүй байна. Долоо байтугай нэг давхраас унасан ч аюултай гэдгийг эцэг эхчүүд та бүхэн сайн мэдэж байгаа бизээ. Тийм болохоор үр хүүхдээ хаана, яаж тоглож байгааг анзаарч нэг хараарай!

1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/09/17 at 11:32

    omg, dotor sonin bolchloo. zulzaganuudaa hairlaj a

  2. Зочин

    2012/09/17 at 12:11

    ene odoo zurag awjahiin orond ochij ymar negen ym hiidgvin *** weeeeee….

  3. Зочин

    2012/09/17 at 12:49

    12:11 d bichsen zochin *** zochin be medeej orilj helsen l baigaash d. davhar seremjluuleg bolgoh gej avsan baij taaraa. medeej khoosh orooch tsaashaa bai gej orilson l baigaash. etseg ehchuudiin buruu bna daa ene harin.yr n ene vakum tsonhnuud ih amarhan ongoitog tegeed l ingej bna. huushnii orsiin modon tsonhnuudiin tsoojnuudiin tugjee ongoino gej baihgui yumaar nudej baij tugjeeg n ongoilogdog baij bilee

  4. Зочин

    2012/09/17 at 14:48

    ер нь бага насны хүүхдүүдтэй айлууд нь цонхны хаалт хийлгэвэл яасан юм бэ???? дараан харамсах юм хийлгүй урьдчилан сэргийлмээр юмаа.

  5. Зочин

    2012/09/17 at 15:28

    ene manai ub bairnii zuraguu ain

  6. Зочин

    2012/09/17 at 16:07

    *** etseg ehchuud bainaa baina huuhduudee harilatsgaaya l daa humuusee iim joohon amitad chin yugaa medehgui sh dee.

  7. Зочин

    2012/09/17 at 16:19

    шууд л цагдаа ч юмуу, утасдсан байлгүй.
    хамаагүй орилвол уначина биздэ наад хүүхэд чинь.
    дахиж ийм юм битгий болоосой л гэж зургийг нь дараа байлгүй.

  8. Зочин

    2012/09/17 at 16:24

    ene ali horoolliin yamar bair gedegiig ni sain zaaj ogood ter etseg ehed ni heleesei. huuhed l bolson hoino ahiaad ingevel yaana. etseg ehed ni helsen bgaa zuragiig ni uulsench yaadagiin

  9. Зочин

    2012/09/17 at 16:39

    ee burhan mini

  10. Зочин

    2012/09/17 at 17:09

    yooooo aaaimar. bur sonin bolchlo

  11. Зочин

    2012/09/17 at 17:23

    arai unajaagu bizdee????

  12. MUNHJARGALTUGULDUR

    2012/09/17 at 21:26

    aimar ymaa

  13. sbtsatsa

    2012/09/19 at 12:00

    aimshigtai ym aa ymr anhaaralgui etseg eh gheere iim bdg bn aa 2 iin 2 huuhed bsaar btl

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *