
Эзэн Чингисийн удам Монгол хүн бүрийн дээл гоёлоо зэхэн хүлээсэн Монгол төрийн их наадам сүр жавхлан төгөлдөр эхэлж байна. Бөөр алаг Дэлхийн өөр хаана ч биш зөвхөн дэлгэсэн тэрлэг шиг Монгол оронд минь л болдог баяр наадмыг хурдан хүлгүүдийн үүрсээн, хүчит бөхчүүдийн дэвэлт, морины хүүхдүүдийн гийнгоо, мэргэн харваачдын уухайгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймийн учир хүчит бөхчүүдийн бяр нь их, мэх нь уран, хүүхдүүдийн гийнгоо нь уянгалаг, хүлэг морьдын хөл нь хурдан, харваач мэргэчүүдийн сум нь мэргэн, уухай нь сүрлэг байхын сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!Нар хур тэгширсэн зуны дэлгэр өдрүүдэд Монгол эх орондоо болон харийн нутагт Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн наадаж байгаа дээл бүсээрээ гоёсон наадамчин олон та бүхэндээ Их Монгол улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн халуун мэндийг XopoM.com сайтын зүгээс хүргэж байна.
Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж
Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж
Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж
Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь сайхан наадаарай!
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу




WADE_GREET
2012/07/11 at 03:53
hurai hurai hurai hurai hurai hurai hurai hurai
StoRm-mN
2012/07/11 at 10:43
saihan naadaarai
bebnos
2012/07/11 at 12:23
дэнж хотойтол сайхан наадаарай…
[ Зассан: bebnos , өдөр 2012/7/11 12:26 ]
jerry-man
2012/07/11 at 19:17
saihan naadaarai
bold_urnukh
2012/07/11 at 19:45
миний монголын ард түмэн сайхан наадаарай
andor
2012/07/11 at 21:01
saihan naadaarai :d
ass_kiss
2012/07/12 at 12:41
saihan naadsan uu0