
“Хар гэртээ хаан, бор гэртээ богд” – гэж сайхан зүйр цэцэг үг байдаг даа. Гэртээ үнэхээр сэтгэл амар, тав тухтай байхын тулд гэрээ зөв зохион байгуулалтанд оруулж бүрэн амарч, үр бүтээлтэй ажиллах орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
Барууны болон дорнын судлаачид хүний амьдралын чанарт юуны түрүүнд гэрийн тав тух нөлөөлдөг гэж үзэх болжээ. Зүгээр ч үгүй үнэхээр холбоотой ажээ. Гэр оронд байгаа элдэв эд хогшил хүний тав тух болон сэтгэл санаанд нөлөөлдөг байна.
Гэр орны тав тух
Өөрийн гараар тав тухыг бий болгохын тулд заавал ч үгүй этгээд зүйл шинээр нээж өөртөө төвөг удах хэрэггүй, зарим тохиолдолд бидэнд огт хэрэггүй зүйлийг гаргаж хаяхад л хангалттай ажээ. Ахуйн асуудлыг шийдэх дараах зөвлөгөө өгөхөөр та бүхэндээ бэлдлээ.
1. Бэлгэнд ирсэн аяга тавагны ком
Ийм зүйл цуглуулж хойч үедээ залгамжилдаг үе нь бараа таваар хомсдолтой үеэс уламжлагдан иржээ. Харин өнөөдрийн хувьд аяга тавагны ком ямар ч хэрэгцээ байхгүй, төрөл төрөгсдийн дурсгалд зориулагдсан эд болж. Гаргаж хаях эсвэл сайн итгэлтэй хүний гарт “гэрийн сүсэг бишрэл”-ийг өгснөөр гэртээ илүү хоосон орон зай болгож тасалгаагаа өөрийн хүссэнээр засах боломжтой болно.
2. Бэлэг дурсгалын зүйлс
Хэн нэгэн баримал бэлэглэсэн эсвэл хэн нэгэн алс холын орноос бэлэг дурсгалд зориулсан баримал авчирсан уу? Эдгээр эд хогшил ямар ч үнэ цэнэ байхгүй, тэгсэн мөртлөө зай их эзэлнэ. Гаргаад хаячих бас хаашаа ч юм, гэхдээ л хаяхаас өөр аргагүй. Өөрт хамгийн чухал гэснээ л үлдээ, бусдыг бүгдийг нь хогны саванд хий.
3. Тэмдэглэлт үйл явдалд зориулсан эд зүйл
Холоос авчирсан цай, үнэртэй лаа эсвэл сайхан архи байж болно. Ийм төрлийн зүйлийг зооринд хадгалах ямар ч шаардлага байхгүй – нэгэн сайхан тэмдэглэлт өдөр гаргаж ирээд л хэрэглэнэ гэж найдах хэрэггүй. Өнөөдрөөр амьдарч сурцгаая.
4. Аль эртнээс л засварт орох шаардлагатай эд зүйлс
Эвдэрхий эд хогшлоо засахын оронд бид шкаф эсвэл харанхуй өрөө, тагтан дээр гаргаад өөрөөсөө нуучихдаг. Ингээд л хэрэггүй эд зүйл хуримтлагдсаар ямар ч хэрэглээгүй хог болон хувирна, гэхдээ зай эзэлж таны бухимдлыг хүргэсээр. Тэднийг гаргаад хаяж яагаад болохгүй гэж?
5. Зурагт
Асуудал уг төхөөрөмжинд өөрт нь байгаа юм биш ээ. Зурагтыг байнга асаалттай байлгаж дадсан хүмүүст өөрсдөд нь асуудал оршиж байгаа юм. Хэрэггүй энэ дуу чимээ тархинд маш их ачаалал өгч тайван амрахад саад болно. Ийм орчноос л уур уцаар, ядаргаа эхэлдэг юм шүү дээ.
6. Мартагдсан хобби
Нэхэж дуусаагүй ноосон цамц эсвэл зурж дуусгаагүй зурагнууд газар ил хэвтэж л байна уу? Хэрвээ хэдэн сараар хуучин хобби сэтгэлийг тань татахгүй байвал ирээдүйд хийж дуусгана гэсэн итгэл үнэмшил цаашид төрөх үү? Тийм ээ, бас дуусгаагүй ажил төрөл ч мөн адил, сэтгэлийн гүнд байнга нэгэн гэмтэй мэдрэмж төрүүлсээр байдаг шүү дээ.
7. Гоёл чимэглэлийн хүнд элементүүд
Аварга том буйдан эсвэл хамба хилэн зузаан хөшгөөр гэрээ гоёвол дундад зууны хаадын ордон шиг л харагдахаас бус орчин үеийн тав тухыг огт мэдрүүлэхгүй. Тав тухтай орчин үеийн гэр оронд маш их гэрэл болон орон зай байх ёстой. Том том тавилгаар дүүрсэн байхад яагаад ч тав тухыг мэдрүүлж чадахгүй.
8. Нуусан амттанууд
Кофеин, сахар болон амт оруулагчийн орцтой хүнсний бүтээгдэхүүн стресст хүргэдэг болохыг судлаачид тогтоожээ. Тийм учраас энд тэнд нуусан амттанууд хүний тайван байдлыг алдагдуулж тав тухгүй байхад нөлөөлдөг байна.
9. Хэрэггүй бичиг баримт
Нүдэнд ил цаас тавих ямар ч утгагүй. Эмх замбараагүй байдал үүсгэдэг юм. Бичиг баримт, цааснуудаа тусгайлан бэлдсэн буйдхан буланд цуглуулж хадгалах хэрэгтэй. Үе үе шүүлт хийж цэвэрлэнэ, өөрт хэрэгтэй гэснээ л авч үлдээрэй.
10. Таарахгүй гутал, хувцас
Мэдээж өөрийн халааснаасаа гаргаж мөнгөө төлсөн эд хогшлыг зүгээр гаргаад хаячих бас хэцүү. Гэхдээ тэр гутал хувцсыг өмсөхгүй байгаа бол гэртээ хог болгон хадгалах ямар хэрэг байна? Зайгаа чөлөөлөөд оронд нь шинэ хэрэгцээтэй хувцас авсан нь дээр.
Хэрэггүй хогноосоо салахад гэр гэгээтэй, уужим бас тав тухтай болохыг та ойлголоо.
Мөн өөрийн гараар гэрээ чимэх төрөл бүрийн арга байгааг мартаж болохгүй, тайван амарч болох тэр л газрыг та өөрөө бий болгож чадна.
Та гэрийн тав тух гэдгийг юу гэж ойлгодог бөгөөд хэрхэн бий болгодог вэ? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр санал бодлоо заавал хуваалцаарай.








Янжмаа Төмөрхар
2018/06/01 at 12:09
Yag ynen sanal neg bna Minii hamgiin durgyi zyilsiig nerlejee Bayrlalaa