Монгол цэргийн баярын мэндийг дэвшүүлье!

0

Мөнх хөх тэнгэртэй, номин ногоон талтай, намтар баян түүхтэй, их хаадын удмыг залгасан Халх Монголын ханагар сайхан эрчүүд та бүхэндээ Монгол цэргийн баярын халуун баярын мэндийг хүргэхийн ялдамд

Хатуу хорвоогийн нум нь та байг

Халамжит бүсгүйн хайр нь та байг

Энхрий үрсийн бахархал нь та байг

Энэ улсынхаа эзэн нь та байг гэсэн сайхан ерөөлийг дээш дээш нь өргөн дэвшүүлье!

Монгол улсын дархан хил өнө мөнхөд амгалан байх болтугай!

1921 оны 3-р сарын 18-нд Хиагт хотыг гамингуудаас чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан бөгөөд энэ өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон тэмдэглэж байх БНМАУ-ын бага хурлын тогтоол 1946 онд гарч, цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгосон. Зэвсэгт хүчний өдөр хэмээн тэмдэглэж ирсэн энэ түүхт өдрийг өнгөрөгч 2011 оноос эхлэн “Монгол цэргийн баярын өдөр” болгон тэмдэглэх болсон бөгөөд ингэснээр цэрэгт алба хаасан, цаашид хаах бүх эрчүүдийн баяр гэхээсээ илүүтэй зөвхөн Зэвсэгт хүчиндээ алба хааж буй цэргийн алба хаагчдын баяр гэж ойлгогддог байсныг өөрчилж, цэргийн алба хашиж буй болон өмнө нь цэргийн алба хаасан бүх хүн “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэх боломжтой болсон юм.

Дайны хүнд жилүүдэд ч

Тайван энхийн цагт ч

Дархан хилийн манаанд тангараг өргөн зогссон

Атаат дайсны өмнөөс алтанхан амиа хайрлаагүй

Эх орны эрэлхэг зоригт хөвгүүн танд

Эр цэргийн баярын мэндийг хүргэе!

Эрт цагт төрсөн бол та

Эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан

Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт

Сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу

Сийлж үлдээх үйлс танд зөндөө байгаа

Эхийн цагаан сүү нь үгүй ч

Эцгийн халуун хайр нь байдаг

Эр цэргийн албанд мордоогүй ч

Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг

Эрхэм танд эр цэргийн баярын мэнд хүргэе!

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. kiyito

    2012/03/18 at 01:37

    tnx

  2. Зочин

    2012/03/18 at 02:36

    Xopom sait daa bayrllaa ta buhen ajilii amijt hvsii

  3. Зочин

    2012/03/18 at 06:49

    bayrlalaa oln2 shn shileg hiigerei

  4. GereltehOd

    2012/03/18 at 10:21

    Баярлалаа Хором.ком

  5. Mongolhh

    2012/03/18 at 10:35

    buh erchuuded n bayariin mend

  6. Зочин

    2012/03/18 at 10:48

    nice xopom.iin zaluust ch gesen bayariin mend

  7. GereltehOd

    2012/03/18 at 11:45

    Happy Mongolian Army Day for all.

  8. dT_Tb

    2012/03/18 at 12:48

    Or\Bayarin mend. Orchihlooshdee tenuunee. 8-D

  9. Sabu

    2012/03/18 at 15:41

    Шархдаж үзээгүй ч шартаж үзсэн залуусдаа Эр цэргийн баярын мэнд! :))

  10. Зочин

    2012/03/18 at 16:39

    Дотоожны хажуугаар шургуулаад Ганц дүрэлтээр л хийж чаддаг Эр хүн та олохуйн гайхамшиг Хамаг бие нь сульдаж ядарсан ч Шүд зуун ажилаа дуусгаж чаддаг Эр хүн та чичирхүйн гайхамшиг Шөнөжин ноцолдож сэрээд Өглөө нь бас нахиж чаддаг Эр хүн та ханахгүйн гайхамшиг Айлын охидыг алаг үзэлгүй Хэнэг ч үгүй сольж чаддаг Эр хүн та гүндүүгүйн гайхамшиг Улс орныхоо хүн амыг өсгөх гэж Өөрийгөө зориулж байгаа Эр хүн та төгс гайхамшиг Эрчүүд та нартаа цэргийн баярын мэнд хүргэе

  11. Gamer_Hack

    2012/03/22 at 00:03

    :107: :108: :107: :108: :107: :108: :107: :108: :107:

  12. Зочин

    2013/03/16 at 19:41

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *