Менежментийн улсын олимпиад

0

Менежментийн улсын олимпиад


БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын газар, ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхим, Монголын Менежментийн холбоо, “Жандагсүрэн сан”-аас эдийн засаг, менежментийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, коллежуудын дунд “Менежментийн улсын олимпиад”-ыг 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл тогтмол зохион байгуулагдаж байгаа билээ.
Өмнөх жилүүдийн улсын олимпиадад Улаанбаатар, Орхон, Эрдэнэт хотуудаас нийт 20-30 их, дээд сургууль, коллежуудын оюутнууд оролцож мэдлэг чадвар, ур ухаанаа уралдуулан байсан билээ. Түүнчлэн энэхүү олимпиадад ОХУ-ын Буриадын ХАА-н Академи, Новосибирскийн их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тариалангийн их сургууль, БНСУ-ын Суньчоны их сургуулийн оюутнууд оролцож байсан нь “Менежментийн улсын олимпиад” нь дэлхийн түвшинд танигдах гараагаа амжилттай эхлэж байгаагийн илрэл юм.“Менежментийн олимпиад”-ыг эдийн засаг, менежментийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын онолын мэдлэг, сэтгэн бодох чадвар зэргийг үнэлэн “чадварлаг оюутан- шилдэг менежер”-үүдийг илрүүлэх улсын чанартай томоохон арга хэмжээ болгоход бидний зорилго оршино.

Манай олимпиадын түүхэн товчоо:
1. Менежментийн улсын анхдугаар олимпиад: Менежмент, эдийн засгийн чиглэлийн нийт 5 их, дээд сургуулийн 30 оюутан оролцож байснаас хувийн дүнгээр ХААИС-ийн ЭЗБС-ийн бизнесийн менежментийн ангийн оюутан Б.Норжмаа, багийн дүнгээр ХААИС-ийн ЭЗБС түрүүлж байжээ.
2. Менежментийн улсын II олимпиад: Менежмент, эдийн засгийн чиглэлийн нийт 22 их, дээд сургуулийн 66 оюутан оролцож, хувийн дүнгээр ХААИС-ийн ЭЗБС-ийн бизнесийн менежментийн ангийн оюутан Б.Батбаатар түрүүлж, багийн дүнгээр ШУТИС-ийн КТМС түрүүлжээ.
3. Менежментийн улсын III олимпиад: Менежмент, эдийн засгийн чиглэлийн 25 их, дээд сургуулийн 75 оюутан, ОХУ-ын Буриадын ХАА-н Академи, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуулийн оюутнууд оролцов. Хувийн дүнгээр ШУТИС-ийн КТМС-ийн маркетингийн удирдлагын ангийн оюутан Б.Мөнхсайхан түрүүлж, багийн дүнгээр мөн тус сургууль тэргүүлжээ.
4. Менежментийн улсын IV олимпиад: Менежмент, эдийн засгийн чиглэлийн 27 их, дээд сургуулийн 81 оюутан, ОХУ-ын Буриадын ХАА-н Академи, Новосибирскийн их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тариалангийн их сургууль, БНСУ-ын Суньчоны их сургуулийн оюутнууд оролцжээ. Хувийн дүнгээр ШУТИС-ийн КТМС-ийн маркетингийн удирдлагын ангийн оюутан Б.Мөнх-Эрдэнэ түрүүлж, багийн дүнгээр СЭЗДС тэргүүлсэн байна.
5. Менежментийн улсын V олимпиад: Менежмент, эдийн засгийн чиглэлийн 22 их, дээд сургуулийн 68 оюутан, Новосибирскийн их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуулийн оюутнууд оролцжээ. Хувийн дүнгээр СЭЗДС-ийн оюутан Б.Хатантуул түрүүлж, багийн дүнгээр Отгонтэнгэр их сурууль түрүүлсэн байна.
6. Менежментийн улсын VI олимпиад: Менежмент, эдийн засгийн чиглэлийн 17 их, дээд сургуулийн 51 оюутан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуулийн оюутнууд оролцсон. Хувийн дүнгээр ХААИС-ийн ЭЗБС-ийн оюутан П.Буяннэмэх түрүүлсэн бол багийн дүнгээр мөн тус суруулийн баг тэргүүлжээ.

“Менежментийн улсын олимпиад”-ыг амжилттай явуулахад ивээн тэтгэгч байгууллагуудын үүрэг, оролцоо маш чухал юм. Манай олимпиадыг:
• “ХААН банк”,
• “Увс хүнс” групп,
• “ТЭСО трейд”,
• “Хаан хүнс ХХК”,
• “Мобиком”,
• “Итгэл аудит” ХХК,
• “Эвсэг” ХХК,
• “Улс төр, менежментийн академи”,
• “EYE студи”,
• “Улаанбаатар хивс”,
• “ТV 5” телевиз,
• “Print house” хэвлэлийн үйлдвэр,
• “Цахиур” шүдний эмнэлэг,
• “Мөнхийн үсэг”,
• “Өдрийн шуудан” сонин,
• “Арилдал”,
• “Нийгмийн ардчилал залуучуудын холбоо”,
• “Travel TV”,
• “Монголын мэдлэгийн нийгмийг хөгжүүлэх холбоо” зэрэг олон байгууллага, аж ахуйн нэгжүүд ивээн тэтгэж, олимпиадад амжилттай оролцсон оюутнуудыг ажлын байраар хангадаг билээ.
Энэ жилийн “Менежментийн VII” олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр “Магнай трейд” компани, мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Оллоо” компани ажиллаж байна.

МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН VII ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг зүйл
Аливаа байгууллагын амжилтын үндэс нь зөв менежмент, өндөр мэдлэгтэй, чадварлаг менежерүүд байдаг. Иймд менежментийн чиглэлээр суралцаж байгаа оюутан, залуучуудын менежерийн авъяас, мэдлэг ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Тус олимпиадын зорилго нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэгийг гүнзгийрүүлж, практик үйл ажиллагаагаар батжуулах, сонгосон мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрүүлэхээс гадна бизнес, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудыг сурталчлах, тэднийг бизнесийн байгууллагуудтай холбох явдал юм.

Хоёр.Олимпиадын хамрах чиглэл:
– Менежментийн үндэс
– Хүний нөөцийн менежмент
– Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент
– Санхүүгийн менежмент

Гурав. Олимпиадын зохион байгуулалт

Нэгдүгээр шат: Менежментийн онолын мэдлэг шалгах уралдаан. Үүнд:
1. Тест
2. Бодлого

Хоёрдугаар шат: Ур чадвар шалгах уралдаан. Үүнд:
1. Өгөгдсөн сэдвийн хүрээнд тоон өгөгдөл ашиглан MS-EXCEL программ дээр боловсруулалт хийх
2. Боловсруулсан тоон өгөгдлийг ашиглан MS-WORD программ дээр тайлан бичиж, дүгнэлт гаргах
3. Тайлангаа MS-POWERPOINT програм дээр хөрвүүлж, слайд бэлдэх
4. Илтгэл тавих

Дөрөв. Олимпиад зохион байгуулах хугацаа

– Олимпиадын нэгдүгээр шат 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагаас, хоёрдугаар шат нь 2011 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 10:00 цагаас тус тус явагдана.

Хаяг: Хөдөө аж ахуйн их сургууль, Эдийн засаг, бизнесийн сургууль, Менежментийн тэнхим,
207 тоот өрөө, Харилцах утас: 99748787; 88408801; 99156615; 99152552

ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *