“VIP CROWN AUTO” клубээс Ажлын хүнд нөхцөлд ажил эрхэлдэг хүмүүст туслах сайн үйлсийн аянг өрнүүлжээ

0

Энэхүү аяны гол зорилго нь хүндхэцүү нөхцөлд ажил эрхэлдэг хүмүүст сэтгэлийн дэм өгч, туслалцаа үзүүлэх юм.Тус клубын хамт олон энэ удаад Замын цагдаагийн  байгууллагаас албанхаагчдын судалгааг нь авч туслах хүнээ сонгосон байна.

Тэд улс эх орон ард түмнийхээ төлөө хүлээсэнүүрэг, өргөсөн тангарагтаа үнэнчээр өдөр шөнөгүй замын хөдөлгөөний аюулгүйбайдлыг хангахын тулд хүнд хэцүү нөхцөлд ажилладаг Замын цагдаагийн албанхаагчдад туслахаар энэ удаагийнхаа аяны зорилгоо болгон ажиллажээ.  Замынцагдаад 20 жил ажилласан н.Алтанхуяг тусалсан юм. Тэрбээр замын тоос шорооагаарын бохирдлоос үүдэлтэй уушгины хүнд өвчин тусч хүнд хагалгаанд ороод гэртэээмчлгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа билээ.

“VIP CROWN AUTO” клубын гишүүд ийнн.Алтанхуяг ахад сэтгэлийн дэм хайрлаж, урамаар тэтгэсэн сайхан өдрийг хамтдааөнгөрүүлсэн юм.

Түүнд сар шинийн баярынх нь ширээний тавгийн идээболон бууз, баяраар хэрэглэх ундаа жүүсийг бэлэглэжээ.

Энэхүү сайн үйлсийн аянг дэмжиж “АПУ”ХХК-аас фрутта нэрийн жүүс, “Талх чихэр” Түмэн наст хэвийн боов,”Grab & GO” хүнсний үйлдвэрийн хэрчсэн гурил, бууз зэрэг нэрийнбүтээгдэхүүнүүдийнхээ дээжээс хандивласан аж.

Харин “VIP CROWN AUTO” клуб нь гишүүдээсээсэтгэлийн хандив цуглуулж нүүрс, түлээ зэрэг зүйлсүүдийг өгсөн байна.

Тус клубын хамт олондоо уншигчдынхаа өмнөөсамжилт хүсье. Та бүгдийн сэтгэл сүү шиг цагаан байж, сайн үйлсийн үрийг улам ихтарьж байгаарай.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *