КАПИТАЛ БАНК НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАНК

0

КАПИТАЛ БАНК НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАНККапитал банк нь Үндэсний хөрөнгө оруулалттай арилжааны анхны банк бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажил үйлсээрээ тэргүүлэгч байсаар ирсэн. Үүний тод жишээ нь МҮХАҮТ -аас 2011 оны “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч топ-10 компани”, “топ 150 аж ахуйн нэгж“-ээр, Монголын Маркетинг, Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулсан “Гранд экспо-2012” үндэсний бизнес фестивалийн “ТОП 5 БАНК” номинацид шалгарсан явдал юм. 

Капитал банк нь нийгмийн хариуцлагийг хэрэгжүүлэгчийн хувьд үндсэн ажилтнаар ажиллаж буй ажиллагсадын тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, амьдрах тав тухтай орчныг бий болгоход нь дэмжлэг үзүүлэх, ажиллагсадынхаа нийгмийн тодорхой асуудлыг шийдвэрлэхэд ажиллах идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор 2012 онд 80 орчим ажиллагсдыг онцгой хөнгөлөлттэй, нөхцөлт  орон сууцны зээлд хамруулсан. Энэхүү ажлын хүрээнд ажиллагсад шинэ орон сууцандаа орж, таатай орчинд амьдарч эхэлсэн. Банкны зүгээс ажиллагсдын сайн сайхны төлөө тэдний аав, ээж, ах дүү, хамаатан садан нь олгоогүй тийм л боломжийг олгосон, аж ахуйн нэгж байгууллагууд хүртэл тэр болгон ажиллагсдынхаа төлөө гаргаж чаддаггүй тэрбум гаран төгрөгийг бид гаргаж ажиллагсдын анхдагч хэрэгцээ буюу орон байрны хэрэгцээнд нь дэмжлэг үзүүлж чадсандаа сэтгэл ханамжтай байгаа. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ажилтнуудад өгсөн байрны үнийг нэмсэн, өгсөн байрнаасаа хөөсөн гэх мэт асуудал бол зөвхөн нэг л хүний буюу иргэн Т.Ганчимэгийн асуудал. 

Ажиллагсдын орон сууцны зээлийн асуудлыг банкны Ажиллагсдын орон сууцны зээлийн журмаар нарийвчлан зохицуулсан бөгөөд ажлаас чөлөөлөгдвөл орон сууцыг буцааж өгөх зохицуулалттай байдаг. Т.Ганчимэг нь 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажлаас халагдан, Капитал банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болж цаашид ажиллах боломжгүй болж, “Ажиллагсадын орон сууцны зээлийн гэрээ”-ний үндсэн зорилго алдагдсан, холбогдох журмын дагуу хөдөлмөрийн гэрээний үүрэг, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан орон сууцаа банкинд буцааж өгөх үүрэгтэй. 

Иймээс Капитал банк нь иргэн Т.Ганчимэгт орон сууцыг суллаж өгөхийг удаа дараа шаардаж, 3 удаа албан тоотоор мэдэгдэл хүргүүлж байсан боловч шаардлагыг үл биелүүлж, өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн гудамжинд байрлах 9 дүгээр байрны 25 тоотод орших орон сууцанд хууль бусаар амьдарч байна.

Иргэн Т.Ганчимэг нь Капитал банкинд ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлж, мэргэжлийн болон хувь хүний ёс зүйн алдаа удаа дараа гаргаж байлаа.

Үүнд: Банкны хамт олныг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулах, ажиллагсдад ялгавартай хандаж мэргэжлийн ёс зүйг зөрчих, банкны хамт олны 2012 оны зуны зугаалгаар архидан согтуурч банкны нэр хүндийг унагасан, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үндэслэлээр Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүлжүүлэгдэж байсан зэрэг зөрчлүүдийг гаргаж байсан тул Капитал банкны гүйцэтгэх захирлын 2012 оны 12 сарын 07-ны өдрийн 587 тоот тушаалаар банкны дотоод журмын дагуу сахилгын шийтгэл хүлээлгэж байсан. 

Иймд тус банк өөрийн өмчлөлийн орон сууцыг Т.Ганчимэгийн хууль бус эзэмшилээс шаардаж  хууль, журмын дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгаа бөгөөд мэдээллийн сайтуудад дурьдсан шиг банкны нэхэмжлэлийг хүчингүйд тооцсон зүйл байхгүй. Тухайн хуралд иргэн Т.Ганчимэг өөрөө болон хоёр өмгөөлөгчтэй оролцсон байтал шүүхээс гарч байгаа шийдвэрийг ойлгоогүй, ойлгоогүй дүр үзүүлж худал мэдээлэл тарааж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм.

Иргэн Т.Ганчимэг нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй, өөрийн хууль бус үйлдэлээ халхавчилж  хэл ам хийж, янз бүрийн заль мэх гарган, энэ ажлыг хариуцсан банкны ажиллагсдад хүндрэл учруулж шүүхээр шийдвэрлүүлээд шийдэх боломжтой иргэн, хуулийн этгээд хоорондын хөдөлмөрийн харилцаан дээр үүссэн өмчийн маргааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж бакны нэр хүндийг унагаах зорилгоор аргаа барсан үйлдэл гаргаж байгаа нь тухайн иргэний ямар ёс зүйтэй болохыг харуулж байна.

Банкны зүгээс иргэн Т.Ганчимэгийн хууль бусаар амьдарч буй орон сууцыг буцаан авч ажилдаа сайн, тогтвор суурьшилтай ажиллаж байгаа орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй бусад ажиллагсдаас нэг ч гэсэн хүнийг тухайн байранд оруулах хүсэлтэй байгаа. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аливаа мэдээллийг иргэд олон нийтэд хүргэхдээ зөвхөн нэг талын мэдээллээр бус хоёр талын мэдээлэлд тулгууралсан тэнцвэртэй мэдээлэл түгээхийн зэрэгцээ, банкны харилцагч, хадгаламж эзэмшигч, зээлдэгчийн нийтлэг эрх ашигийн зөрчил бус иргэн хуулийн этгээд хоорондын өмчийн маргааныг асуудлыг хэт дэвэргэж банкны буюу бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаахгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байх нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн мөн чанарт нийцнэ гэж үзэж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *