MAKEUP сэтгүүл тун удахгүй…

0

MAKEUP сэтгүүл тун удахгүй...Манай сэтгүүл нь эмэгтэй хүний төрөлхийн гоо сайхныг илтгэн харуулах, тэр бүхнээ тордон, мөнхийн гоо сайхныг өдөр бүр өөртөө цогцлоон бүтээхэд 100 хувь чиглэгдэж буй сэтгүүл гэдгийг хэлэхэд таатай байна.

Бид хов жив хөөцөлдсөн, хүнд ямар нэг үлдэцгүй мэдээлэл дүүрсэн хэт арилжааны сэтгүүлүүдээс онцгойрон гарч ирж, make up, гоо сайхан, бие бялдар гээд бүхий л талын зөвлөгөө, шинэ мэдлэгийг хүргэхээр сэтгүүлээ бэлтгэлээ. Шинэ бөгөөд өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болж, хүч түрэн орж ирж байгаа салбар бол make up. Харин бид Монголд анх удаа make up-ийн талаар бүрэн мэдээллийг  мэргэжлийн хүрээнд хүргэх, make up-ын гайхамшгаас хуваалцах, охид залуустаа төгс make up-ыг гэртээ, өөрөө хийж сурах заавар зөвлөгөө өгөх, Монголын make up артистуудыг дотооддоо, цаашлаад гадаадад таниулан сурталчилах асар том зорилготой шинэ сэтгүүл эрхлэн гаргах гэж байна.

Цаашлаад бид сэтгүүлээрээ Монгол залуустаа гоо сайхан, бие бялдар, эрүүл мэнд гээд бүхий л талаас мэдээлэл зөвлөгөө хүргэх, амьдралын зөв хэвшилд уриалан, манлайлахыг ч орхигдуулахгүй. Үндсэндээ өөртөө таарсан гоо сайхны бүтээгдэхүүнээ сонгож чаддаг, ямар ч сандарсан үед хамгийн сайхан харагдах хувцсаа төвөггүй сонгон өмсдөг, нүүр будалтаа ямар ч өө сэвгүйн дээр өөрийн төрөлх гоо сайхнаа тодотгохоор хийж чаддаг жинхэнэ элит охид, залуусыг төлөвшүүлэхэд энэ сэтгүүлээ зориулж байна.

Бид монгол охид, залуус бүрийн make up, гоо сайхны үнэнч зөвлөх, дотны найз нь байх болно. Ерөөсөө бидний бэлэг болгож буй сэтгүүлийн хуудас бүрээс хүн бүр өөртөө хэрэгтэй мэдлэг, мэдээллийг олж авч, урын сандаа нэмсээр байх болно.

Ингээд make up,  гоо сайхан, хувцас загвар, хотын соёлын ертөнц таны өмнө хуудсаа нээх гэж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *