Хүүхдүүд мөрөөдлийн машинаараа аяллаа

0

Хүүхдүүд мөрөөдлийн машинаараа аяллаа

Хүүхдүүд мөрөөдлийн машинаараа аяллаа
Залуучууд нийгэмдээ сайн сайхан бүхнийг эхлүүлэх зорилго, үйлсээрээ нэгдэн хүмүүнлэгийн ажлыг хамтдаа зохион байгууллаа. VIP Сrown авто клубын залуучууд санаачлан МУЗН, МЗХ-ны “Залуучуудын хүмүүнлэгийн хороо” хамтран хүүхдийн асран хүмүүжүүлэх төвд хүмүүжиж байгаа бяцхан хүүхдүүдтэй нэг өдрийг хамтдаа баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүллээ. “Ирээдүйгээ аваръя, идэвхтэй оролцъё” уриан дор зохион байгуулагдсан “Мөрөөдлийн машин” хүмүүнлэгийн ажилд хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 90 гаруй хүүхэд, багш нарын хамтаар авто машинаар их хотоор аялж, хүүхдүүдийг мөрөөдлийнх нь ертөнцөөр нэг ч гэсэн өдөр аялууллаа.
Мөн түүнчлэн хүүхдүүдэд гарын бэлэг, хоёр сая төгрөгийн үнэ бүхий 100 гаруй дулаан хөнжил, хүүхдүүдийн оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ном хандивласан байна. Харин хүүхдүүд өөрсдийн гараар хийсэн бүтээлүүдээ ах эгч нартаа бэлэглэжээ. Хүмүүнлэгийн ажлыг өрнүүлсэн ах эгчтэйгээ хамтдаа нэг өдрийг өнгөрүүлж, тоглож наадсан хүүхдүүд цаашид улам илүү хичээн суралцаж ихийг хийж бүтээх сайн хүн болохоо амлаж байлаа. Түүнлэн VIP Сrown авто клубын залуучууд “ИХ ХОТЫН СОЁЛЧ ИРГЭН” уриа бүхий замын хөдөлгөөндөө соёлтой оролцоё 14 хоногийн соёлч аяныг эхлүүлсэн бөгөөд уг аяны гол зорилго нь замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, харилцан биендээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний соёлыг хүн бүрт түгээхэд оршиж байгаа юм.Мөн уг аянд спорт машины бүх клубууд хамтдаа нэгдэн дэмжин оролцож байгаа аж. Тус авто клубын залуучууд урьд нь тохижилт үйлчилгээний ажилтнуудад бас сайн үйлсийн аян өрнүүлж дулаан хувцас, сэтгэлийн дэм өгч нийгэмдээ тус нэмэр бүхий олон арга хэмжээг зохион байгуулсан ба цаашид илүү ихийг хийж бүтээх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *