88 оныхон азтай байна

0

88 оныхон азтай байна

88 оныхон азтай байна
Усан луу жилдээ омог бардам, сүр хүчит Луу жилтэнгүүд үнэхээр аз хийморьтой байгааг “5 байр хөтөлбөр III”-ийн 1, 2 дахь байрны эзэд харуулж байна. 1988 онд төрсөн Бадмаагарав бүсгүй Юнителийн “5 байр хөтөлбөр III”-ийн 1 дэх байрны эзэн болж байсан бол 2 дахь байрны эзэн мөн л тус онд төрсөн Уянга хэмээх бүсгүй тодорсон ажээ. Амьдралд дөнгөж хөл алхан орж байгаа нас чацуу бүсгүйчүүдийг иж бүрэн тавилга, цахилгаан хэрэгслээр тохижуулсан, цоо шинэ байртай болгосондоо Юнител группийн хамт олон ихэд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Өнгөрсөн 7 хоногийн Лхагва гаригийн 21 цагт МҮОНТ-ээр “5 байр хөтөлбөр III”-ийн 2 дахь байрны эзэнг тодруулах шууд нэвтрүүлэг явагдсан бөгөөд уламжлал ёсоороо нэг сая эрх үүссэн байсан юм. Тус нэвтрүүлэгт хяналт тавихаар МХЕГ-ийн Улсын ахлах байцаагч А. Бямбадорж, мөн МУСГЗ , МҮОНРТ-ийн уран бүтээлийн 5-р нэгдэлийн албаны дарга Д. Цоодол, 11 дэх байрны азтан Д. Бадмаагарав болон Юнител группийн МГ-ын менежер Х.Тогтохбаяр нар хүрэлцэн ирсэн байлаа. Нийтдээ 40 минутын хугацаанд үргэлжилсэн уг нэвтрүүлгийн үеэр 4 ширхэг ухаалаг гар утасны эзэн болон иж бүрэн тавилгатай, эрүүл цэнгэг агаарт байрлах Viva city-д амьдрах байрны эзэнг тодруулсан юм.

“5 байр хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлэгч Юнител групп ийнхүү 12 дахь байрны эзнээ тодруулж, 12 өрх айлын амьдралд аз жаргал, гэрэл гэгээтэй бүхнийг хайрлалаа. “5 байр хөтөлбөр III” үргэлжилсээр байгаа бөгөөд 3 дахь байрныхаа эзнийг хүлээж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *