ИХ ХОТЫН ЗАЛУУСЫГ “Instagram PARTY”-д УРЬЖ БАЙНА!

0

 ИХ ХОТЫН ЗАЛУУСЫГ “Instagram PARTY”-д УРЬЖ БАЙНА!


Юдо мобайл аплоуд уралдааны ХААН цолыг хамтдаа тодруулах мөч ойртлоо.
Өдөр бүр гар утаснаасаа онлайн байж сонирхолтой зураг урлан бусадтайгаа хуваалцах дуртай олон арван залуус “UDO MOBILE UPLOAD” уралдаанд нэгдсэн билээ. Ийнхүү 10 өдрийн турш ширүүн өрсөлдөөн шижигнэсэн like–аар дүүрэн үргэлжилсэн уралдааны маань ХААН цол өргөмжлөх сэтгэл хөдлөм мөч энэ сарын 24-ний өдөр 18:00 цагт DETROIT AMERICAN BAR-нд болох гэж байна.10 өдрийн турш 10 өөр сэдвийн хүрээнд бүтээлч сэтгэлгээ, уран мэдрэмж, ур чадвар, тууштайбас мэрийлттэй оролцон түүгээрээ ялгарсан цорын ганц бүтээлч уралдааны ХААН цолоор өргөмжлөгдөж SAMSUNG GALAXY S III гар утсаар хаан титмээ мялаалгана.

Энэ өдөр The colors амьд хөгжмийн хамтлагийн дуунд амтат зууш, уух зүйлээр дайлуулан сонирхол нэгт нөхдийн хамт фото зургийн апликейшн болон гэрэл зургийн талаар мэдлэг туршлагаа солилцож хамтдаа зургаа авхуулж нэгэн үдшийг хамт өнгөрүүлэх болно.

Үүгээр зогсохгүй, уралдаанд ирсэн бүтээлээр гэрэл зургийн үзэсгэлэн гарах ба залуус та бүхэн бусдынхаа юу чаддагийг харах болно.

МОБАЙЛ ГЭРТЭЭ ТАВТАЙ МОРИЛ, ӨДӨР БҮР ОНЛАЙН!

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/08/22 at 13:38

    gants l udaa zurag yvuulsan bol yhav :d

  2. Зочин

    2012/08/24 at 18:53

    yavuulna aa. samsung miniih :d

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *