Юнител групп “Хийморийн билэгдэл 86” дугаарлалтаа худалдаанд гаргалаа

0

Юнител групп “Хийморийн билэгдэл 86” дугаарлалтаа худалдаанд гаргалаа


Монголын мэдээлэл холбооны Юнител групп 8-р сарын 6-ны өдөр хийморийн билэгдэл 86 шинэ дугаарлалтаа худалдаанд гаргалаа. Наран мандахаас жаргах хүртэлх үйл, үйлдэл бүхнээ нар зөв тойруулан хийж, сайн сайхан бүхнийг даллан дууддаг Монголчууддаа зориулан Юнител групп нар зөв тойрсон бичвэртэй 86 дугаарлалтаа хийморьтой байхыг ерөөн хэрэглэгчдийнхээ гар дээр өргөн барьж байна. Монгол үндэсний хөг аялгуу, монгол бүжгийн цогц нэгдлийг харуулсан “Монгол МОБ” бүжгээр хийморийн билэгдэл 86 дугаарын нээлтээ хийсэн нь энэ дугаарын үнэ цэнэ, утга учрыг тайлах шиг ээ. Эх орноороо бахархан, омогшиж, хийморь лундаатай байхыг хүссэн хүн бүхэн Юнител группийн 86-аар эхэлсэн шинэхэн дугаарлалтаас сонголтоо хийх боломжтой юм байна.

Монгол хүн бүрт зориулсан хийморийн билэгдэл 86 дугаарлалтыг албан ёсоор худалдаанд гарсныг тохиолдуулан Юнител групп 9-р сарын 30-ны өдрийг дуустал 88 дугаартай хэрэглэгчиддээ өөрийн дугаарынхаа сүүлийн 6 оронтой ижил тоог 86-аар эхэлсэн дугаарлалтаас хослуулан авах онцгой эрхийг олгож байгаа юм. Хайртай аав, ээж, ах дүү, үр хүүхэд, хань ижилтэйгээ 88, 86-ын хос дугаарыг барьж, энэ оныг дуустал хоорондоо үнэгүй дуудлага хийх боломж Юнителийн хэрэглэгчдэд нээлттэй боллоо.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *