

HD формат гэж юу вэ?
Full HD буюу 1080p формат нь одоогоор хэрэглээний зах зээл дээрх хамгийн өндөр нягтрал бүхий телевизийн нэвтрүүлэгийн стандарт юм. Энэ нь ердийн кабелийн телевизийн дамжуулдаг SD форматын нэвтрүүлэгтэй харьцуулахад дүрсийг 5 дахин өндөр чанартайгаар өрх гэрт хүргэдэг юм.
High-Definition буюу өндөр нягтрал гэсэн үгийн товчлол бүхий энэхүү дэвшилтэт технологи нь телевизийн нэвтрүүлгийг зөвхөн өнгө, дүрсний тод ялгаралтайгаар бус мөн дууны өндөр чанартайгаар хүргэх боломжийг олгодог. Тэгвэл HD технологийг ашиглан нэвтрүүлгээ бэлтгэн, цацаж буй телевизийн 23 суваг СКАЙМЕДИА IPTV-д бий. СКАЙМЕДИА гадаад, дотоодын нийт 96 шилдэг телевизийн сувагтай ч, хамгийн олон HD сувгийг зурагтаараа хүлээн авах боломжийг ийнхүү хэрэглэгчиддээ олгож байна. Та бүхэнд СКАЙМЕДИА IPTV-ээр гарах HD сувгийн хамгийн эхний цуврал танилцуулгыг хүргэе.








