Нийгмийн хариуцлагын тогтолцоо эндээс л бүрэлдэн тогтоно

0

Нийгмийн хариуцлагын тогтолцоо эндээс л бүрэлдэн тогтоно

Нийгмийн хариуцлагын тогтолцоо эндээс л бүрэлдэн тогтоно
Аз, эзийн тухай бодол нэг хэсэгтээ үргэлжлэн хөвөрсөөр л …

88 гэсэн тооны билэгдлийг бодсон чинь 1970, 80-аад онд бараг хүн бүхэн “Наян найман уньтай гэрийнхээ …” гээд дуулдаг байсан дууны мөр зурвасхан санаанд орж ирлээ. Зургаан жилийн өмнө байгуулагдаж, олон мянган хэрэглэгчдээр эгнээг тэлсэн Юнител группийнхэн ч энэ л азтай, одтой 88 гэсэн цифрийг зүгээр ч нэг сонгоогүй юм болов уу гэх бодол төрж байна. 2012 оны 6-р сарын 18-ны өдөр МҮОНТ-ийн 600-ийн их студиэс Монголын мэдээлэл холбооны Юнител группийн хамт олон сая сая хэрэглэгч дотроосоо 4 дэх иж бүрэн тавилгатай нэг өрөө байрны эзэнг тодруулах гэж буй тэр торгон агшинд миний бие хөндлөнгийн ажиглагчаар оролцсон юм. Өмнө нь телевизийн дэлгэцээр, мэдээ, сонин сэтгүүлийн хуудаснаас энэхүү азтанаар тодорсон олон хүнийг харж, уншиж, цагаахан атаархал төрж байснаа нуух юун. Ингээд 19 цаг 30 минутанднэвтрүүлэг эхэллээ. Юнителийн олон мянган хэрэглэгчид энэ мөчийг тэсэн ядан хүлээж, дэлгэцийнхээ өмнө тухлаа биз ээ. 1-10 хүртэлх цифрийг бөмбөлөгийн давтамжтайгаар эгнүүлж тавиад тусгайлан бэлдсэн бөөрөнхий шилэн хоргонд 1-10 бөмбөлөгийг хийж, доороос нь цахилгаан төхөөрөмжөөр үлээлгэн 8 бөмбөлөг дээшээ хоргоноос үсрэн гарч тухайн азтан тодрох юм.Энэ төхөөрөмж нь энгийн хирнээ тун оновчтой, шударгаар тэр азын эзнийг тодруулж байлаа. Хэрэглэгч бид зөвхөн өөрийнхөө хэрэгцээг хангахын сацуу давхар азтан болно гээд бодохоор ямар их сэтгэлийн цэнгэл, ямар сайхан амьдралын боломж бололцоог бидэнд олгоно вэ?

Сайхан, бүр сайхан итгэл үнэмшил, нийгмийн хариуцлагын тогтолцоо эндээс л бүрэлдэн тогтдог хэмээн хэлмээр санагдсансан. Нөгөөтэйгүүр Юнител группийн энэ үйл ажиллагаа нь олон мянган хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн баталгаа, зах зээлийн энэ цаг үеийн “хүний төлөө” гэсэн буяны үйлс болдог гэхэд хилсдэхгүй. Иймээс Монголын мэдээлэл холбооны Юнител группийн хэрэглэгчид улам өнөржиж, хэрэглэгч та бүхэн ч гар утсаа ханатал нь цэнэглэж, олон олон азтан тодорч, ах дүү амраг садан айл хотлоороо тэр сайхан азын жаргалд умбаж явахын ерөөл талбия.

[right]МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, МУСГЗ Ж. Бямбаа[/right]
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *