Эх үрсийн баярын халуун мэндийг дэвшүүлье!

0

Цэлмэг тэнгэр мэлтийж, алтан наран гийсэн зуны сарын эхний энэ сайхан өдөр тохиож байгаа Эх үрсийн баярын гал халуун мэндийг хөх Монголынхоо хатан бүүвэй ижий нар, хонгор хөөрхөн үрсдээ чин сэтгэлийн угаас хүргэхийн хамт ижий бүрийн сэтгэл сүү шигээ цагаан, мөнх хөх тэнгэр шигээ амгалан байж, хүүхэд бүрийн нүднээс аз жаргал, баяр баясал гэрэлтэн байж, амьдрал нь үргэлж аз жаргал, инээд хөөрөөр бялхаж, эрүүл энх, элбэг баян, баяр цэнгэлээр дүүрэн байхыг ерөөе!

Дэлхий дахинаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэмээгдэн жил бүрийн 6-р сарын 1-ний өдөр тэмдэглэгддэг энэ өдрийг Монголчууд бид Эх үрсийн баярын өдөр гэсэн нэрийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг. 6-р сарын 1-нийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгох уриалгыг 1925 онд Женев хотод болсон хүүхдийн сайн сайхны төлөөх Дэлхийн чуулга уулзалтын үеэр гаргасан бөгөөд 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байх шийдвэр гаргасан байна. Монгол улс 1952 оны 6-р сарын 1-нээс эхлэн “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэх болсон ба ардчилсан Монгол улсын анхны ерөнхийлөгч Хүүхдийн баярыг “Эх үрсийн баяр” болгожээ.

Гэр гийгүүлж ирсэн үрс минь

Нэр шивнүүлж төрсөн үрс минь

Ээж аавынхаа алган дээр дэгэж дэрвэсэн үрс минь

Эрвээхэй хонгор зангаараа дэлхийг догдлуулсан үрс минь

Ирээдүйн их итгэлийн гал болсон та нартаа

Эх үрсийн баярын мэндийг хүргэе!

Уяхан аашинд чинь хатуу бүхэн зөөлөрч

Уран хоолойд чинь сэтгэл бүхэн нялхарч

Бүүвэйн зөөлөн дуунд чинь үр бүхэн тайвширч

Бүсгүй хүний эрдэм агуу төгс билээ

Хатуудаа хатуу хорвоогийн

Хахирган аашийг зөөллөх

Хатангоо бүсгүй танд эх үрсйин баярын мэнд хүргэе!

Сэтгэлд чинь сүү өөрөө асгарч байг

Харцанд чинь хорвоо өөрөө гэрэлтэж байг

Алганд чинь цэцэгс өөрөө дэлбээлж байг

Зүүдэнд чинь бурхад өөрсдөө бүжиж байг!

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. StoRm-mN

    2012/06/01 at 10:10

    bayriin mend!

  2. tuwsho

    2012/06/01 at 10:14

    buh huuhed eejuuddee bugded ni bayriin mend :-)

  3. nickhun

    2012/06/01 at 10:19

    buh huuhed eejuuddee bugded ni bayriin mend :-)

  4. Зочин

    2012/06/01 at 10:47

    huurhun duu narta alag horvood toruulsen eej nartaa bayriin mend hurgey!!! ta nar mini buhnees iluu shuu xexe

  5. MuTe

    2012/06/01 at 11:03

    бүх хүнд мэнд хүргэж байна !!

  6. Зочин

    2012/06/01 at 13:31

    bayrin mend

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *