Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье!

0

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье!

Өнөөдөр буюу 2012 оны 3-р сарын 8-ны өдөр бол өнгөрсөн, одоо, ирээдүйд эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн гаргасан амжилт, ололтыг тэмдэглэдэг Дэлхий нийтийн өдөр билээ. Манай Монгол улсын хувьд энэ өдрийг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Та бүхэндээ энэ өдрийг зөвхөн баярын өдөр гэж ойлгохоосоо илүүтэйгээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Дэлхийн нийтийн өдөр гэдэг утгаар нь тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж, Монголынхоо хацар гоо бүсгүйчүүд та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе!

Өргөн Монголын хатан гоо
Өнөр бүлийн эзэн гоо
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Эрийг чимэх саран гоо
Энхрий аальтай бүсгүй гоо
Эрхэмсэг тансаг хатан гоо
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг дэвшүүлж, амьдралд тань аз жаргал, эрүүл энхийг, ажилд тань амжилт бүтээлийг хүсэн ерөөе!Дэлхийн улс орнуудад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэгддэг энэ өдрийг зарим улс оронд үндэсний баярын өдөр болгожээ. 1911 онд анхны Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр тэмдэглэгдэж байснаас хойш өнгөрөгч онд 100 жилийнхээ ойг тэмдэглэх хүртэл бүхэл бүтэн 100 жилийг үдсэн энэ өдрийг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Clara Zetkin санаачилсан юм. НҮБ-аас энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг “Empower Women – End Hunger and Poverty” буюу “Бүрэн эрхт эмэгтэйчүүд – Өлсгөлөн, ядуурлын төгсгөл” гэсэн сэдвийн дор тэмдэглэхээр шийдсэн байгааг та бүхэндээ дуулгая.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/03/08 at 12:08

    bi ch bs

  2. KeSSo

    2012/03/08 at 13:18

    Bvsgvichvvdde BAYRIIN MEND XVRGIE

  3. Mongolhh

    2012/03/08 at 15:38

    buh emegteichuuddee bayariin mend

  4. house1124

    2012/03/08 at 16:12

    bayariin mend mongoliin shan busguichuuded hairtai shuu bas hair daagaarai

  5. Зочин

    2012/03/09 at 13:19

    Nalaihad tsewer agaart 2010 ond barigdsan toosgon 8*7 hemjeetei hashaa baishin zarna……………………………..Nalaihad tsewer agaart 2010 ond barigdsan toosgon 8*7 hemjeetei hashaa baishin zarna………………………………..Nalaihad tsewer agaart 2010 ond barigdsan toosgon 8*7 hemjeetei hashaa baishin zarna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *