
Star Trek франчайзын алдарт дүр Mr. Spock-ын дүрийг бүтээсэн жүжигчин, дуучин, гэрэл зурагчин, дуу оруулагч жүжигчин Leonard Nimoy өнгөрөгч Баасан гаригт 83 насандаа хорвоог орхижээ. Кино урлагийн салбар дахь карьераасаа гадна гэрэл зургийн салбарт хүч сорьдог байсан тэрээр 2007 онд “The Full Body Project” хэмээх төслөө хэвлүүлж байсан. Түүний энэхүү төслийн зурагнууд нь биеийн янз бүрийн хэлбэр, хэмжээтэй нүцгэн эмэгтэйчүүдийн зурагнууд юм. Холливудын төгс бие галбирын тухай ухагдахуунд хамаарахгүй эмэгтэйчүүдийн хувьд баатар болсон энэ эрхмийн дээрх төслийн зурагнуудыг сонирхуулъя.
Түүний дарсан бусад гэрэл зургуудийн түүвэр







