Шинэ Acer Aspire S3 зөөврийн компьютерийг танилцуулах үйл ажиллагаа

0

Шинэ Acer Aspire S3 зөөврийн компьютерийг танилцуулах үйл ажиллагаа

Шинэ Acer Aspire S3 зөөврийн компьютерийг танилцуулах үйл ажиллагаа
1996 оноос хойш Acer брэндийн албан ёсны борлуулагчаар 15 жил тасралтгүй ажиллаж байгаа БСБ Сервис компани Тайваны Acer корпорацтай хамтран Acer брэндийн шинээр бүтээсэн Aspire S3 зөөврийн компьютерийн танилцуулах ажиллагааг C1 телевизийн 2 дугаар студид амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээг Acer брэндийн бүсийн ахлах менежер Режина Ли удирдан явуулсан ба хүрэлцэн ирсэн зочдод хандан : “Салбартаа тэргүүлэгч БСБ Сервис компанитай бид маш олон жил хамтран ажиллаж байна. Хамтран ажиллах хугацаандаа Монголын хэрэглэгчид цаг үргэлж шинэлэг компьютерыг сонирхон тэсэн ядан хүлээдгээрээ бид бүхний анхаарлыг татаж байдаг” хэмээн Acer Aspire S3 зөөврийн компьютерийг танилцууллаа.
Acer Aspire S3 зөөврийн компьютерийг биетээр зочдын дундуур нь үзүүлж сонирхуулсан нь хүмүүсийн анхаарлыг их татаж байв.
Aspire S3 зөөврийн компьютер нь үнэхээр нимгэн, үнэхээр хурдан дээр нь дур булаам. Бусад зөөврийн компьютерийг бодвол интернэтэд 4 дахин хурдан буюу 2.5 секундад холбогддог бөгөөд Sleep горимтой байх үедээ 1.5 секундэнд асдаг бол Deep Sleep горимтой үед нийт 50 өдрийн турш цэнэгээ барьж чаддаг байна.Энэхүү зөөврийн компьютер нь Apple брэндийн Maсbook air-ээс илүү нимгэн мөн хөнгөн болсон нь хүмүүсийн анхаарлыг ихэд татсан төдийгүй Acer-ын технологи ямар түвшинд байгаагийн илэрхийлэл юм.

Үүний зэрэгцээ ICONIA таблетыг дэлгэн тавьсан байна. Таблет нь сүүлийн үеийн залуучуудын хэрэглээ болж эрэлт нь эрс нэмэгдэж буй цоо шинэ бүтээгдэхүүн юм. Учир нь таблетыг хэрэглэхэд маш хялбар авсаархан бөгөөд Танд нэгэн зэрэг гар утас болон компьютерийг орлох чадвартай.Танилцуулсан таблетаас нэгийг нь хүрэлцэн ирсэн зочдын дунд сугалаа явуулан азтай зочныг баярлуулав.

Уг арга хэмжээг зохион байгуулсан БСБ Сервис компани нь Acer брэндийн нэр хүндийг Монголын зах зээлд өндөрт өргөн яваа гэдгийг харууллаа.

Та Бүхэн энэхүү зөөврийн компьютер болон таблетыг худалдан авахыг хүсвэл БСБ Сервисийн бүх салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой.

Албан ёсны Facebook page: https://www.facebook.com/BSBService

Албан ёсны Twitter page: https://www.twitter.com/BSBServicellc

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *