“THE CALL” БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО ТӨСЛИЙН ГРАНПРИЙН ЭЗЭН ТОДОРЛОО

0

“THE CALL” БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО ТӨСЛИЙН ГРАНПРИЙН ЭЗЭН ТОДОРЛОО
Монголын мэдээлэл холбооны ЮНИТЕЛ ГРУПП нь 5 жилийнхээ ойн хүрээнд нийгэмдээ үр өгөөжтэй ажлуудыг санаачлан хэрэгжүүлж буйн нэг нь “The Call” богино хэмжээний кино төсөл байлаа. Уг төсөлд өөрсдийн авъяас билиг ур чадвараараа шалгарсан шилдэг найруулагчид болох Боролдой студийн найруулагч Д.Мягмарын “Дежавү”, Креатив арт студийн найруулагч Б.Чингүүний “Миний сарнай”, ZMN продакшнийн найруулагч Ц.Ганбатын “Хамгийн чухал нь”, найруулагч Л.Бат-Амгалангийн “Дуудлага”, “HERUB” продакшны найруулагч С.Баттулгын “Юуны төлөө” кинонууд 6 дугаар сард нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон билээ.
Өнгөрсөн хугацаанд эдгээр киног интернэт болон Юнивишний IPTV үйлчилгээний видео санд байрлуулан үзэгчдийн саналыг авчээ. Энэхүү шилдэг 5 уран бүтээлээс Гранпри шагналын эзнээр “HERUB” продакшны найруулагч С.Баттулгын “ЮУНЫ ТӨЛӨӨ” кино үзэгчдийн таашаалыг хамгийн ихээр хүртэн тодорлоо. Гранпри шагналыг CANON MARK II 5D видео камер дагалдаж байна.
Уг кино нь нээлтээ хийснээсээ хойш интернэт болон IPTV–ээр хамгийн их хандалттай байсан ба Youtube-ээр 14 мянга гаруй үзэгч үзэж үнэлгээ өгчээ. Аравхан минутын хугацаанд үзэгчдийг догдлуулж, түгшээж, уйлуулж ухааруулсан энэхүү кинонд өнөөгийн нийгэмд улам бүр ховордож буй хүн чанарын тухай өгүүлдэг юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *