“Юнител” групп супер азтандаа тавилгатай нэг өрөө байр гардууллаа

0

“Юнител” групп супер азтандаа тавилгатай нэг өрөө байр гардууллаа
-“5 байр 5 азтан” сугалаат урамшуулал үргэлжилж байна-
“Юнител” групп таван жилийн ойгоо тохиолдуулан аз нь гийсэн таван хэрэглэгчдээ бүрэн тавилгатай байр бэлэглэх сугалаат урамшуулал явуулж байгаа билээ. МҮОНТ болон Боловсрол сувгаар шууд нэвтрүүлэг явуулж таван азтанаа тодруулсан юм. Супер хонжвор болох бүрэн тавилгатай байрны эзнээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат 22 настай Б.Цэнгэл буюу 88999463 дугаарын хэрэглэгч шалгарчээ. Өчигдөр шинэ байрны батламжийг “Юнител” гурппын ерөнхий захирал Б.Билигүүн, дэд захирал Т.Болд нар азтан Б.Цэнгэлд гардуулав. Мөн сонгодог үйлчилгээний шинэ дугаар, гар утсанд зориулсан хязгааргүй интернэт багцийн бүтэн жилийн эрх бүхий IDEOS X5 ухаалаг гар утсыг 88405400 дугаарын хэрэглэгч Ч.Туяагэрэл хожжээ. Бүх сүлжээнд 35 төгрөг, сүлжээндээ хязгааргүй ярианы бүтэн жилийн эрх дагалдах DOPIN үйлчилгээний шинэ дугаарыг DOPIN гар утасны хамт 88123972 дугаарын хэрэглэгч Б.Отгонзаяа хожсон бол сүлжээндээ хязгааргүй мессеж бичих эрхтэй HAPPY life үйлчилгээний шинэ дугаарыг Wind гар утасны хамт шагналыг 88770748 дугаарын хэрэглэгч Ж.Энхсайхан авсан юм. Ж.Энхсаяхан хөдөө орон нутагт амьдардаг тул шагнал гардуулах үеэр хүрэлцэн ирж амжаагүй байв. Бүтэн жилийн хэрэглээний эрхтэй Live модемыг 88247950 Г.Энхзаяа, 88844279 Д.Дариймаа нарын хэрэглэгч хожиж азтангаар тодорсон байна. Азтан болж буй хэрэглэгчдэд танихгүй хүмүүс утасдаж баяр хүргэж баяраас нь хуваалцаж байгаа аж. Ердөө 2000 төгрөгийн нэгж худалдаж аваад иж бүрэн тавилгатай байраар шагнуулж байгаа Б.Цэнгэлийн хувьд хэмшээлшгүй их баяртай байгаа нь мэдээж юм. Түүний баярласан сэтгэгдлээс хуваалцсан юм.-Танд баяр хүргэе. Сугалаанд хожсон гэдгээ анх хэрхэн мэдэв?

-Орон даяар телевизээр шууд сугалаа явуулах үед би гадуур явж таарсан. Манай ээж, гэр бүлийнхэн телевизээр үзээд над руу залгаж байр хожсон гэдгийг дуулгасан. Тэр үед над руу танихгүй хүмүүс хүртэл залгаж баяр хүргэж байсан учир миний утасны дуудлага ар араасаа хөвөрч байсан. Би азтан болсондоо үнэхээр их баяртай байна. “Юнител” группынханд маш их баярлалаа гэж хэлье. Мөн 2000 төгрөгийн нэгж сугалж өгсөн алтан гартай дэлгүүрийнхэнд баярлалаа гэж хэлмээр байна.

-Та шинэ баяр хожсон сугалаат нэгжээ хаанаас худалдаж авав?

-Баянхошуу буюу зурагтын тэндэх “Сант хайрхан” дэлгүүрээс худалдаж авсан 2000 төгрөгийн нэгж намайг шинэ байртай болголоо. Нэгж зарж борлуулсан дэлгүүр дээр очиж уулзан баярлаж байгаагаа илэрхийлээд амжсан. Манай ээж “Юнител” группээс зарласан сугалааг дуулаад 2000 төгрөгийн нэгжийг олон удаа авч цэнэглэж байсан. Ээждээ бас их талархаж байна.

-Та сугалааг хэр шударга үнэн зөв явагдсан гэж үзэж байна вэ?

-Маш шударга явагдсан. Анх удаа сугалаанд оролцож байна. Ээж маань бүр зөгнөсөн юм шиг намайг байр хожчихвол яана гэж хэлж байсан. “Юнител” группийн нийт ажиллагсад болон монголын ард түмэндээ бүгдэд нь талархсанаа илэрхийлье. Надад баяр хүргэж маш олон хүн утасдаж байна гэв. Супер азтан Б.Цэнгэлд “Юнител” группээс 100 мянган төгрөгийн ярианы нэгж бэлэглэж “Баяр хүргэж байгаа хүмүүс рүүгээ эргэж энэ нэгжээр баярласнаа илэрхийлэхгүй юу” гэж найрсгаар зөвлөж байв.

Ийнхүү иж бүрэн тавилгатай нэг өрөө байр хожсон азтан төдийгүй бусад азтангууд сэтгэгдэл тун өндөр байгаа бөгөөд дараагийн сугалтаат хонжвор есдүгээр сарын 18-ны өдөр Боловсрол суваг болон МҮОНТ-ээр орон даяар шууд болох аж. “Юнител” группээс нэг сая хэрэглэгч тутамд азтан шалгаруулж байгаа бөгөөд энэхүү боломж “Юнител”-ийн хэрэглэгч хэн бүхэнд нээлттэй байгаа билээ.

Б.САРУУЛ

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *