Математикч хүүхдүүд эх орондоо ирлээ

0

Математикч хүүхдүүд эх орондоо ирлээ

Математикч хүүхдүүд эх орондоо ирлээ
Бага, дунд ангийн сурагчдын дунд зохиогддог олон улсын математикийн 12-р олимпиад энэ оны 7-р сарын 18-наас 23-ны өдрүүдэд Индонези улсын Бали арлын Денпасар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү олимпиадад 40 гаруй орны 1200 сурагчид оролцсоноос манай орноос эх орноо төлөөлөн нийт 32 сурагч оролцож тус олимпиадаас багаараа III байранд орж эх орныхоо нэрийг өндөрт өргөн цом авчирлаа. Эдгээр сурагчдын дундаас Олонлог сургуулийн сурагч А. Сүхбат хүрэл медаль, 11-р сургуулийн сурагч Д. Батзориг мөнгөн медаль хүртэж Монгол хүүхдүүдийн оюуны хүчийг олон улсын давцанд мэдрүүлэн таниулж эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөөд иржээ. Эдгээр сурагчдыг тус тэмцээнд оролцоход нь гүн туслалцаа үзүүлэн мэдээлэл, харилцаа холбооны Скайтел компаниас ивээн тэтгэн явуулсан ба тэмцээнд амжилттай оролцоод ирсэн сурагчдыг Скайтел компаний зүгээс хүлээн авч уулзаж, урамшуулан шагнаж цаашдаа Монголынхоо ирээдүйн эзэд болсон авьяаслаг хүүхэд залуусыг дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн мэдэгдлээ.

www.skytel.mn
www.facebook.comd20page

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *