ТӨРИЙН ГЭРЭГЭТЭЙ БРИТАННИКА НЭВТЭРХИЙ ТОЛЬ-ийн нээлт

0

ТӨРИЙН ГЭРЭГЭТЭЙ БРИТАННИКА НЭВТЭРХИЙ ТОЛЬ-ийн нээлт

ТӨРИЙН ГЭРЭГЭТЭЙ БРИТАННИКА НЭВТЭРХИЙ ТОЛЬ-ийн нээлт
Улс гүрнээ хөгжүүлэх шинэ бүтээн байгуулалтыг хөхүүлэх дэмжих үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцгой бүтээлд “Yндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” олгох шийдвэр гаргасан юм. Энэ шагналын анхны эзэн нь монгол “Британника толь”-болжээ.
Нийт 242 жилийн турш хуримтлуулсан мэдээллийг хураангуйлан багтаасан Британника ширээний нэвтэрхий толийн албан ёсны нээлт “Бадамханд” арт галарейд боллоо. Ёслолын ажиллагаанд Британника нэвтэрхий толь корпорацийн Ахлах дэд ерөнхийлөгч, Ерөнхий эрхлэгч Дэйл Хойбэрг болон Британника нэвтэрхий тольд намтар нь багтсан Монголын алдартнууд оролцов. Дөрвөн жилийн хугацаанд 200 гаруй хүний оролцоотой бүтсэн 8 ботиос бүрдэх уг тольд Монгол орон хийгээд монголчуудтай холбоотой 52 сэдэвт багтах 25 000 өгүүлэл багтжээ. Мөн үндэсний бахархал болсон баатрууд, бүтээн байгуулагчид, удирдагчдаас аваад янз бүрээр хүмүүсийн ойд үлдсэн 1 000 шахам хүний намтар, Монголын түүхэнд эргэлт болсон 1 500 үйл явдал орсон байна. Ингэснээр Монголын өргөн мэдээлэл дэлхийн хамгийн том нэвтэрхий толь Британникагийн санд бүртгэгдэж буй хэрэг.
ТӨРИЙН ГЭРЭГЭ шагналт Британника ширээний нэвтэрхий толь-ийн албан ёсны нээлтийн ажиллагааг Yндэсний үйлдвэрлэгч UFC групп ивээн тэтгэлээ. UFC групп энэ жил тохиож буй Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Дипломат харилцаа үүсч, хөгжсөний 90 жил, Төрийн дээд ёслол төгөлдөр ойд зориулан Хүннүгийн үеэс уламжлалтай, төрийн бүрэн эрхт элч төлөөллийн билэгдэл болсон ГЭРЭГЭ нэрийн бүтээгдэхүүнийг танилцуулсан байна.
Баабар нээлтэнд зориулж үг хэлэхдээ Британникад зориулж АЛТАН ГЭРЭГЭ ундааг гаргасан юм хэмээн ирсэн зочдод гайхуулаад авав.Их ойнуудыг угтан ард түмэндээ өргөн барьсан UFC группийн дээд зэрэглэлийн тансаг бүтээгдэхүүн нээлтийн ажиллагаанд цугласан хүндтэй зочдын зиндаатай дүйцэж, ёслолын ажиллагаанд хөг нэмсэн юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *