“Интернэт миний ертөнцийг харах цонх” захидал, гар зургийн уралдаан

0

“Интернэт миний ертөнцийг харах цонх” захидал, гар зургийн уралдаан

“Ситинет” ХХК болон “Монгол Шуудан” ТӨХК хамтран улам бүр эрчимтэй хөгжиж байгаа интернэтийн соёлтой хэрэглээг дэмжин, эх үрсийн баярыг тохиолдуулан “Интернэт миний ертөнцийг харах цонх” сэдэвт гар зураг болон захидлын уралдааныг 2011 оны 04-р сарын 25-наас 05-р сарын 25-ны хооронд зохион байгуулж байна.
1. Зорилго:
Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын интернэтийн соёлтой боловсон хэрэглээг бий болгох, интернэтээр дамжуулан өөрсдийн мэдлэгийн хүрээг тэлж ирээдүйн гүүр болгон ашиглах, захидал харилцааны соёлыг бий болгоход оршино.
2. Хамрах хүрээ:
Уг уралдаан нь УБ хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамрах бөгөөд
• а 1-6 дугаар анги (гар зураг)
• б 7-11 дүгээр анги (захидал) хэлбэрээр зохион байгуулагдана.
Уралдаанд оролцох захидлыг өөрийн хамгийн ойролцоо байгаа шуудангийн салбарт доорх хаягийн дагуу, УБ хот болон аймаг, сумдын нийт 400 гаруй шуудангийн салбараар хүлээн авна. Салбарын байршлыг шуудан лавлах 1613 (100₮) утсаар лавлаж болно.Шуудангийн хаяг: “Интернет миний ертөнцийг харах цонх” захидлын уралдаанд
Монгол Шуудан ТӨХК
Шуудангийн хайрцаг-1106
Улаанбаатар-15160
Монгол улс

3. Захидалд тавигдах шаардлага:

• Өмнө нь хэвлэгдэж байгаагүй
• 100 – 1000 хүртлэх үгтэй байх
• Компьютер дээр шивсэн болон гараар бичсэн байж болно
• Сэдэвтэйгээ хамааралтай байх
• Дараахи мэдээллүүдийг /овог, нэр, төрсөн огноо, гэрийн хаяг, сургуулийн хаяг, утасны дугаар/ хавсаргасан байх.
• Зургийг өөрийн гараар зурсан байх /A4 хэмжээтэй/

4. Ялагчийг тодруулах ба уралдааны зохион байгуулалт

А. Захидал, гар зургийн уралдаан нь 2011 оны 04-р сарын 25-наас 05-р сарын 25-ны хооронд зохион байгуулагдана. Нэг хүн хэдэн ч захиа бичиж болно.
Б. Захидалыг мэргэжлийн багш нар болон соёл, яруу найргийн академийн шүүгчдийн баг бүрэлдэхүүн шүүж 5 сарын 27-нд уралдааны үр дүнг гаргана.
В. Шагналыг 5 сарын 31-ны өдөр гардуулна.

5. Шагнал

а/ 1-6 дугаар анги (гар зургийн төрөл)
1-р байр – 1 бүтээл 1 жилийн интернэтийн эрх, өргөмжлөл
2-р байр – 1 бүтээл 6 сарийн интернэтийн эрх, өргөмжлөл
3-р байр – 2 бүтээл 3 сарийн интернэтийн эрх, өргөмжлөл
Тусгай байр – 3 бүтээл 30 000₮ (тус бүр)

б/ 7-11 дүгээр анги (захидлын төрөл)
1-р байр – 1 бүтээл Notebook, өргөмжлөл
2-р байр – 1 бүтээл 1 жилийн интернэтийн эрх, өргөмжлөл
3-р байр – 2 бүтээл 6 сарийн интернэтийн эрх, өргөмжлөл
Тусгай байр – 3 бүтээл 40 000₮ (тус бүр)

6. Зар сурталчилгаа, хэвлэл нийтлэл

• Ялагчдийн бүтээлүүдийг өдөр тутмын сонин дээр нийтлэх мөн www.mongolpost.mn , www.citi.mn зэрэг цахим хуудаснаа байршуулах болно.

Лавлах утас: 1613, 70078989, 70111010

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *