iD-ИЙН II ОН ТООЛОЛ ЭХЭЛЛЭЭ!

0

iD-ИЙН II ОН ТООЛОЛ ЭХЭЛЛЭЭ!

iD-ИЙН II ОН ТООЛОЛ ЭХЭЛЛЭЭ!

Түүхийн шарлаж амжаагүй хуудас ийнхүү эхэлсэн гэдэг.
Тэр нэг өдөр нартай уралдан намайг баглаж эх дэлхий рүү шидсэн юм. Харавсан сум шиг хурдын дээдээр ниссээр газардав. Эргэн тойрноо ажаад удаагүй байлаа. Олон хүн холхиж бужигнаж хэсэгтээ толгой эргэв. Тэднээс нэг л зүйл тодхон харагдаж байсан нь “Хүний дотоод үзэл бодол хүсэл сонирхол”. Хажуугаар өнгөрөх хүн бүр гаднаа нэг л хэвийн хэрнээ тээж буй бодол өөр. Асар олон ч дахин давтагдашгүй. Болж боловсорсон тэдний бодол тэднийг бүтээж байх шиг. Хараад л яриад л баймаар гайхалтай залуусаар хүрээлэгдэж эхэллээ. Хэний ч биш өөрийн сонголтоор үнэнч үзлээрээ нэгдэж нэгэнтээ бүлэг фракцийн бүрэлдэхүүн боллоо. Өдөр хоног өнгөрч элээсэн цаг хугацаа биднийг бүр ч их нэгтгэж миний илэрхийлэл бий боллоо…. Иинхүү өөрийнхөөрөө байж бусдаасаа ялгаран олон арван залуусын iD-гийн он тооллын нэгдүгээр үе эхлэж билээ.
Yнэнч нөхдийн галзуу фракц, амраг хосын салшгүй өдрүүд, оюунлаг залуусын нэгдэх талбар энд л байна, байх ч болно. Хүн бүр өөр өөрийн илэрхийлэл бүхий завгүй ажлуудаар дүүрэн 365 хоногийг хамт өнгөрөөжээ. Тоолуур 0-ээс эхлэж байлаа. Өнөөдөр бид мянга мянгуулаа болж эрч хүч, хүсэл сонирхлоороо нэгдэн бусдаасаа ялгарч байна.
Чи бол зөвхөн чинийх, өөр хэний ч биш давтагдашгүй нэгэн. Өөрийхөөрөө эрх чөлөөт ертөнцдөө умбаж яваа Монголын ирээдүй. Энэ бол чиний илэрхийлэл.
iD-гийн эрин бол залуу хүн бүрийн оюуны чөлөөт илэрхийлэл, өөрийн үнэнч үзэл бодол, хүсэл сонирхлоороо нэгдсэн бүлгүүдийн талбар он цагийн оргил үе юм.
Харин iD-гийн II дугаар эрин эхлэснээр хүн бүр онцгой эрхийг эдлэх нэмэлт зүйлийг хуульд орууллаа. Зүйл ангийн нэгд iD STYLE–ийг хүн бүрт.Зүйлийн утга: “iD-тай залуу хүн бүр UNITED COLORS OF BENETTON дэлгүүрээр 5-10% хөнгөлөлттэй үйлчлүүлэх онцгой эрх эдэлнэ” гэсэн заалт болно. Эрхийг нээлгэхдээ давхар бэлэгтэй шидэт гэмээр, цорын ганц удаа гарч буй 2500 төгрөгний он тооллын онцгой картаар дансаа цэнэглэнэ. Энэ эрх дээр нэмээд 250 мессеж, 25 минутын яриа, 25 MB дата болон 25 хоногийн эрх чиний утсанд ухасхийн орно.

iD тай болж амжаагүй бол сандрах санаашрах хэррэггүй. Өөрийн шинэ iD-аа 6000 төгрөгөөр авч дансандаа 2000 төгрөг нэмэээд 600 мессеж, 60 минутын яриа, 60 MB дата эрхийг давхар авна гэж мэд! Мэдээж iD STYLE ч байгаа.

Гэнэтийн энэ бэлэг дуусах хугацаа 5 дугаар сарын 20-ны өдөр. Энэ бол чиний эрин бидний талбар!

Миний iD Миний илэрхийлэл!

iD-гийн II он тоолол ийнхүү эхэллээ, I like this…

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *