СКАЙТЕЛ ШИЛДЭГ ААН-ээр ДАХИН ШАЛГАРЛАА

0

СКАЙТЕЛ ШИЛДЭГ ААН-ээр ДАХИН ШАЛГАРЛАА

СКАЙТЕЛ ШИЛДЭГ ААН-ээр ДАХИН ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн Газар, МYХАYТ хамтран улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах ёслол болж 2010 оны манлай компаниудыг тодрууллаа. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг шалгаруулалтад Скайтел компани өмнөх жилүүдийн амжилтын буухиагаа бататган дахин шилдгээр шалгарлаа. Энэ нь манай компанийн хувьд 2010 онд Монголын хөрөнгө оруулалттай компани болсон явдал болон өөрийн салбартаа технологиор тэргүүлэгчийн байр сууриа батжуулан үүрэн холбооны хамгийн дэвшилтэт HSPA+ технологид тулгуурласан NEX 3.75G сүлжээг үйлчилгээндээ нэвтрүүлснийг онцолсон өргөмжлөл юм. Мөн үндэсний хөрөнгө оруулалттай болсноор тус компанийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн болон бусад салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, инженер, техникийн ажиллагсдын мэдлэг, ур чадвар, ашиг орлого нь Монгол Улсын сайн сайхны төлөө зориулагдах нөхцөл бүрдэж байгааг үнэлсэн хэрэг болж байна. Мөн энэ удаагийн шалгаруулалтад Скайтел ХХК ТОП 100 ААН-с “Санхүүгийн харьцаа”-ны үзүүлэлтээр тэргүүлж, “МАНЛАЙ 20”-д багтсаныг дуулгахад таатай байна. Yргэлж хамтдаа байгаа хэрэглэгч та бүхний итгэл, сонголт биднийг шилдэг ААН-ээр шалгарах гол хүчин зүйл юм. Бидэнтэй хамтдаа байж, хамтдаа хөгжих хэрэглэгч ТА бүхэндээ баярлалаа.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *