ВИРТУАЛ ЕРТӨНЦИЙН АВЪЯАСТНУУД ТОДОРЛОО

0

ВИРТУАЛ ЕРТӨНЦИЙН АВЪЯАСТНУУД ТОДОРЛОО

Сүүлийн хоёр сарын турш виртуал орчинд нилээдгүй яриа шуугиан болж байсан сэдвийн нэг яахын аргагүй iD Виртуал ертөнцийн авъяастнууд уралдааны цуврал II байлаа. Энэ удаагийн уралдаан “НАЙЗ…” сэдвээр блог бичлэг болон креатив уран бүтээл гэсэн хоёр төрлөөр зохиогдсон. Уг уралдааныг iD брэнд, Монголын Блогчдын холбоо болон Монголын Компьютер Графикийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 50 гаруй бүтээл ирүүлснээс ийнхүү өнөөдөр сониуч, сэргэлэн, бичдэг, зурдаг, зохиодог, дуулдаг, хуурддаг, эвлүүлдэг, сэтгэдэг шилдэг уран бүтээлч болох тоотой 6 ялагчыг тодруулж яг энэ мөчид зарлаж байна.Блог бичлэгийн төрөлд:

1-р байранд – Гялгар Гөлгөрийн (Блогийн нэр) “Тоглоомон” бүтээл түрүүлж Blackberry гар утас болон Монгол-Англи зурагт толийн эзэн боллоо.

2-р байранд – блогч Ахаагийн “Донор бүсгүй” өгүүллэг тодорч Live модем болон Монгол-Англи зурагт толь

3-р байранд – блогч Бороогийн “Миний найзын найзын найзынх нь найз нь би” нийтлэл шалгарч iD азын мөнгөн дугаар болон Монгол-Англи зурагт толиор шагнууллаа.

Харин чөлөөт бүтээлийн төрөлд:

1-р байранд – Х.Тэгшбаатарын “My friend animation” түрүүлж Blackberry гар утас болон Монгол-Англи зурагт толь бичээр шагнуулсан бол

2-р байранд – DJ.Uugаа “Forever” микс бүтээл орж Live модем болон Монгол-Англи зурагт толь

3-р байранд – Хишгээ “Зам зуур” комикс тодорч iD азын мөнгөн дугаар болон зурагт толийн эзнээр тус тус тодорлоо.

Зохион байгуулагчдын болон онлайн хэрэглэгчдийн санал хүсэлтээр Жерико-ын “Гэрэлт мод (үүрд хамт)” 2D анимэйшнийг тусгай байранд шалгарууллаа.

Өөрийн давтагдашгүй мэдрэмж, авъяасаараа урлан гайхалтай бүтээлүүдийг ирүүлж iD Виртуал авъяастнууд цуврал II – “НАЙЗ…” уралдааны ялагч болсон залуустаа болон нийт оролцогчиддоо баяр хүргэж цаашдын уран бүтээлд амжилт хүсье!

iD Виртуал авъяастнууд цуврал III тун удахгүй тул дахин уулзатлаа Bye!

Уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүдтэй танилцах хаяг:
http://www.facebook.com/iDbyUnitel
http://idbyunitel.posterous.com
[right]Утас: 1414, 328888
www.unitel.mn
[/right]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. from_xvdree

    2011/02/23 at 17:32

    amjilt amjilt iim zuild manai zaluus ulam ix oroltsoj xvreegee iluu xi telex boltoguai

  2. trojan08

    2011/02/23 at 19:08

    bayar hurgey

  3. davka2pm

    2011/02/24 at 01:24

    sain ymaaaa

  4. barnerd

    2011/02/24 at 10:20

    oshoo iluug hiihiigeerei

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *