Таны сонорт “Нээлттэй микрафон” нэвтрүүлэг [Best FM 98.5]

0

Таны сонорт

Таны сонорт “Нээлттэй микрафон” нэвтрүүлэг

Сүүлийн үед шинэ шинэлэг нэвтрүүлгүүдийг сонсогч олондоо өргөн бариад байгаа Best Fm – 98.5 радиогийнхон 5 жилийн ойн хүрээндээ бас нэгэн супер уралдааныг сонсогч залуусынхаа дунд зарласныг та бид мэдэх байх. Шинийг эрэлхийлэгч эрх хүчтэй, авьяас чадвартай, FM хөтлөх сонирхолтой залуусынхаа дунд зарлагдаад байгаа “Нээлттэй микрафон” нэвтрүүлэг энэ сарын буюу 09-р сарын 09-ний өдрөөс та бидний сонорт хүрэх нь ээ. Ажлын өдөр бүрийн 18:00 цагаас эрч хүчтэй залуу үеийнхэн өөрсдийн чин сэтгэлээс бэлтгэсэн нэвтрүүлгээ та бүхний сонорт хүргэж шинэ өнгө төрх, шинэ дуу хоолойг сонсгох гэнэ.Тэд энэхүү уралдаанаа залуусынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх болон нэгэн хэвийн зүйлс сонсон түгжирч явдаг их хотынхоо иргэдийн сонорыг нэг удаа ч гэсэн өөр зүйлээр цэнэглэх уриатайгаар зохион байгуулж байгаа юм байна. Тэр ч байтугай залуус маань энэхүү тэмцээнд оролцсоноор өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо бусадтай хуваалцаад зогсохгүй нийгмээс хүсэж байгаа, нийгэмд дутагдаж байгаа зүйлийг нээлттэйгээр ярих боломжийг өгөх юм байна. Сонсогчдын таашаалд хамгийн их нийцсэн нэвтрүүлгийг хөтөлсөн залууг Best Fm-98.5 өөрийн хөтлөгчөөр авч үлдэх ба 100,000 төгрөгийн мөнгөн шагналыг өгөхєє мөн амласан байна. Тиймээс тэр залуусын эрч хүчтэй дуу хоолойг сонсон дэмжихийг хүсвэл 09.09-ний өдрөөс ажлын өдөр бүрийн 18:00 цагт Best Fm – 98.5 долгион дээр тааруулаарай.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. indanaa

    2009/09/06 at 12:14

    sonirholtoil nevtruuleg bna LOL

  2. agaraa_killer

    2009/09/06 at 12:15

    haha

  3. trojan08

    2009/09/06 at 13:25

    za za za

  4. olzoozi

    2009/09/06 at 13:40

    zozo

  5. MasterX

    2009/09/06 at 13:42

    FM sonsdog humuus garaa urgu LOLZ! :-)

  6. X_hero

    2009/09/06 at 13:47

    [b]Thanks [/b]

  7. Diva-Moda

    2009/09/06 at 14:22

    LoL

  8. aPpLeKoNeKo

    2009/09/06 at 15:39

    wow

  9. Duinkher

    2009/09/06 at 15:46

    :))

  10. bunnyy

    2009/09/06 at 15:48

    :-o :-)

  11. 007David

    2009/09/06 at 17:25

    zaaz

  12. odko_caak

    2009/09/06 at 20:57

    [b]zozo![/b] :-)

  13. Tzar

    2009/09/07 at 09:40

    ooo

  14. tergel123

    2009/09/07 at 17:34

    okey

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *