Mongolian beauty “MAKEUP” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

0

Mongolian beauty

MAKEUP-ын ертөнц өөрөө асар том хүрээлэлтэй. Тэгвэл монголдоо анх удаа зөвхөн энэ салбарыг онцлон өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй мэргэжлийн makeup artist, nailist, hair stylist-уудтай хамтран Mongolian beauty MAKEUP нэртэй сэтгүүлийг залуу, бүтээлч хамт олны багаас бүрдсэн Proline студиэс эрхлэн гаргаад 3 дахь дугаар нь худалдаанд гарлаа.

Тэд үргэлж  мэргэжлийн, авъяаслаг хамт олноор багаа бүрдүүлдэг. Энэ удаагийн дугаарт нь өвөрмөц хоолойгоороо хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн дуучин Ч.Цэлмүүн, Asion top fashion makeup – Artist of the year наадмын финалд үлдээд байгаа  Anara`s makeup-ийн мэргэжлийн makeup artist болоод “Miss and Model” тэмцээний ялагчаар шалгарсан загвар өмсөгч Ж.Энэрэл, дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Х.Баярмаа тэргүүтэй загварын ертөнцийн нэр хүнд бүхий моделиуд, япон улсад мэргэжил эзэмшсэн мэргэжлийн nailist Т.Золзаяа нартай хамтран шинэ дугаараа илүү өвөрмөц, шинэлэг болгожээ.

Мөн дэлхийн брэнд болсон Octard, Artdeco, Label.M, Missha болон бусад гоо сайхны салбартаа тэргүүлэгч байгууллагуудтай хамтран ажилласаар. Ердөө 5000 төгрөгөөр өөрийн гоо сайхныг мэргэжлийн хэмжээнд илүү сайхан харагдуулах боломжийг тэд таньд олгож байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *