Сайн загвар хэмээгдэн шагнал хүртсэн эвхэгддэг дуулга

0

Сайн загвар хэмээгдэн шагнал хүртсэн эвхэгддэг дуулгаНомхон далайн баруун эргийн бүлэг арлуудаас тогтох Дорнод Азийн Япон оронд хамгийн их тохиодог байгалийн аюултай үзэгдэл бол газар хөдлөлт билээ. Байгалийн энэ аюултай үзэгдлийн үед тохиож болзошгүй эрсдлийг бууруулах нэгэн шинэ санааг Токиогийн аюулгүй байдлын албаныхан санаачилсан нь Блум Хелмет /Bloom Helmet/ хэмээх эвхэгддэг дуулга ажээ. Эвхээтэй дуулганы ар талд байрлах гогцооноос татаж, дотор талд гогдон бэхэлснээр өмсөхөд бэлэн болох уг дуулга нь газар хөдлөлтийн үед үүсэх нурангины үед толгойг маш сайн хамгаалах юм. Харин дуулгаа эвхэхдээ арын гогцооны доод талд байрлах товчлуурыг дарахад л болно. 40 долларын үнэтэйгээр, олон өнгөтэйгээр худалдаанд гарч байгаа Блум Хелмет дуулга 2013 оны Жи-Марк Гүд Дизайн Ауард /G-Mark Good Design Award/ шагнал хүртжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *