Энэ хорвоо ертөнц дээр эхийн хэвлээс мэндлэхдээ өөр нэгэнтэй хамт төрнө гэдэг гайхалтай. Мөн түүнтэйгээ насан туршдаа холбоотой байж, хорвоогийн сайн муу, сайхан муухайг хуваалцана гэхээр бүр ч онцгой. Энэ бол ихэр хувь тавиланг олж төрсөн ах дүү, эгч дүү ихрүүд юм. Бидний эргэн тойронд ихрүүд олон байдаг ч алдартнуудын ихрүүдийн тухай мэдээлэл бидний хувьд онцгой сонирхолтой санагдана. Та бидний мэдэх хэн хэн гэгч алдартнууд ихэр төрсөн болохыг дараах фото мэдээллээс олж үзэцгээе.
1. Vin Diesel ба Paul Vincent
Vin Diesel нь жүжигчин, харин Paul Vincent нь кино эдиторын ажил хийдэг.
2. Linda ба Leslie Hamilton
Terminator киноны жүжигчин Linda Carroll Hamilton мөн ихрийн өрөөсөн. Түүний ихэр Leslie Hamilton Gearren нь сувилагч.
3. Jason ба Jeremy London
London-ы ах дүүс хоёулаа жүжигчин.
4. Ashton ба Michael Kutcher
Жүжигчин Ashton Kutcher-ын ихрийн өрөөсөн Michael тархи нугасны саа өвчтэй төрсөн ба 13 настайдаа хийлгэсэн зүрх шилжүүлэн суулгах хагалгаа нь амжилттай болсон.
5. Giselle ба Patricia Bündchen
Victoria Secret-ийн супер модель Giselle таван эгч дүүстэйгийн дотор түүний ихэр Patricia багтдаг. Тэрээр Giselle-ийн менежерээр ажилладаг аж.
6. Jon ба Dan Heder
Орегонд төрсөн ихэр ах дүүс Brigham Young University их сургуульд хамтдаа суралцаж, дараа нь энтертайнмент ертөнцөд ч хамтдаа хөл тавьсан. Тэд хамтдаа Greasy Entertainment компанийг байгуулсан.
7. Siva ба Kumar Kaneswaran
Ихрийн өрөөсөн нь од байхын ашиг тусыг Kumar олон талаар хүртэж байгаа ба тэд өөрсдөөсөө гадна 6 ах дүүстэй аж.
8. Alanis ба Wade Morissette
Алдарт дуучны ихэр ахын нэрийг Wade гэдэг. Йогийн багш, инди-поп хөгжмийн зохиолч, зохиолч, эмч ах нь ихэр охин дүүтэйгээ адил дуу хөгжимд дуртай.
9. Scarlett ба Hunter Johansson
Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй ихрийн өрөөсөн Hunter Johansson-тойгоо 1996 оны Manny and Lo кинонд хамт тоглож байсан. Hunter-ийг People сэтгүүл 2008 оны ганц бие, дур булаам залуугаар өргөмжилсөн нь халуухан ганц бие залуу гэгдэхэд хүргэсэн.
10. Joseph ба Jacob Fiennes
Английн жүжигчин Joseph Fiennes нийтдээ 5 ах дүүстэй. Гэхдээ Joseph-ын байгаль, ан амьтан, хүрээлэн буй орчин хамгааллын карьер хөөсөн ихрийн өрөөсөн Jacob-оос бусад нь энтертайнмент салбарт ажилладаг.
11. Jose ба Ozzie Canseco
Тэд хоёулаа урьд нь Major League Baseball-ын тоглогчид байсан. Тэд хоёулаа амьдрал бол үнэхээр хөгжилтэй гэж үздэг.
12. Kiefer ба Rachel Sutherland
Канадын жүжигчин Kiefer Sutherland ихрийн өрөөсөн Rachel Sutherland-ынхаа хамт Лондонд төрсөн. Rachel ч мөн адил Холливудад ажилладаг ба тэрээр кино бүтээх явцын зааварлагчийн үүрэг гүйцэтгэдэг.
13. Giovanni ба Marissa Ribisi
Тэд хоёулаа жүжигчний карьер хөөж яваагаас гадна Marissa өөрийн гэсэн Whitley Kros хэмээх хувцасны брэндтэй.
14. Parker ба Chris Posey
1990-ээд оны үед бүтээсэн дүрүүдээрээ алдаршсан жүжигчин Parker Christian Posey-гийн ихрийн өрөөсөн Америкт хууль зүйн чиглэлээр ажилладаг.
15. Aaron ба Angel Carter
Aaron Carter-ын ихрийн өрөөсөн Angel Charissma нь Carter Klan House of Carters реалити цувралд анх гарч ирсэн.