
“Манай гаригийн 10 хүчтэн” нэртэй энэхүү товч тайлбар бүхий фото нийтлэлд маань биеийн хүч чадлаар дэлхий хэмээх цэнхэр гаригтаа тэргүүлдэг бодгалиудыг танилцуулж байгаа юм. Биеийн жин ба хүчний харьцааны хамгийн хачирхалтай жишээ болсон эдгээр бодгалиуд өөрийн биеийн жингээс хэд дахин хүнд жинтэй зүйлсийг өргөж даах чадалтай байдгаараа онцгой аж. Таны мэдэх ямар бодгалиуд энд багтсаныг сонирхоцгооё.
Хирс цох /Rhinoceros Beetle/
Өөрийн биеийн жингээс 850 дахин хүнд жинтэй зүйлийг өргөх чадалтай энэ цохны оронд хүнийг тавьж үзвэл 65 тонн жинтэй обьектыг өргөж чадна гэсэн үг.
Баасны цох /Dung Beetle/
Энэ цох нь өөрийн биеийн жингээс 1141 дахин хүнд жинтэй зүйлийг чирч чаддаг. Үүнийг дундаж хүнээр тооцвол дүүрэн хүнтэй давхар автобуснаас нэг дор 6-г чирч чадна гэсэн үг.
Навч тасдагч шоргоолж /Leafcutter Ant/
Эрүүгээрээ өөрийн биеийн жингээс 50 дахин хүнд жинтэй зүйлийг өргөж, авч явж чадах энэ шоргоолжийг хүнтэй зүйрлэвэл ачааны машиныг шүдээрээ чирэхтэй адилтгаж болох юм.
Горилл сармагчин
2000 кг жинтэй зүйлийг өргөж чадах горилл сармагчны хувьд энэ тоо биеийнх нь жингээс 10 дахин их юм.
Африкын чимэгт бүргэд
Энэ хүчирхэг шувуу нисэх үедээ өөрийн биеийн жингээс 4 дахин хүнд биетийг шүүрэн нисэж чаддаг.
Хүн
Дэлхийн хамгийн хүчтэй хүн бол Жидрунас Савицкас. Тэрээр 2009 онд суугаа байдлаас 400 кг жинтэй туухайг өргөж боссон байна.
Бар
Бар өөрийн биеийн жингээс 2 дахин илүү буюу 550 кг жинтэй зүйлийг мод өөд авч гарч чаддаг.
Заан
Африкын заан 6350 кг жинтэй зүйлийг өргөж чадахаас гадна 9000 хүртэл кг жинтэй зүйлийг зөөвөрлөж чадна.
Шар үхэр
900 кг жинтэй зүйлийг татаж, зөөвөрлөж чадах шар үхрийн биеийн жингээс энэ хэмжээ нь 1,5 дахин их аж.
Бор баавгай
Бор баавгай нь 500 гаруй кг жинтэй зүйлийг өргөж чадах бөгөөд энэ нь түүний биеийн жингээс 0,8 дахин их хэмжээ юм.








Зочин
2014/10/13 at 18:14
Дэлхийн шилдэг их сургуулиудын хичээлийг үнэгүй үзэх арга. Уншаарай —> http://italk.mn/archives/2197
Зочин
2014/10/14 at 20:43
Монгол хэлэнд хүрэн баавгай гэж нэрлэдэгсэн. Эсвэл бор баавгай гэж шинэ үүлдэр юм уу хаха