Монголын их, дээд сургуулиудын консорциум шилдэг багш нараа тодрууллаа

0

Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг  тохиолдуулан Монголын их, дээд сургуулиудын консорциум уламжлал ёсоор гишүүн 40 гаруй их, дээд сургуулиудаас ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ, ШИЛДЭГ АРГА ЗҮЙЧ БАГШ, ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ номинацийн эздээр тодруулах ёслолын арга хэмжээг “Монгол Тэмүүлэл-Сайхан Монгол Орон ТББ”-тай хамтран 2014 оны 10-р сарын 03-ны Баасан гараг, өглөө 06.00-08.20 цагийн хооронд Улсын Драмын Эрдмийн Театрт амжилттай зохион байгууллаа.

Шилдэг багшийн номинацуудад дараах багш нар шалгарсан байна.

Шилдэг судлаач багш

  1. АШУҮИС-ийн Эм зүй, био ангаахын сургуулийн багш дэд профессор Д.Тэмүүлэн

2.ШУТИС-ийн барилга, архитектурын сургуулийнпрофессор Доктор(Sc.D), академич Д.Дашжамц

Шилдэг арга зүйч багш

3.МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн багш Э.Мөнгөнтулга

4.Батлан Хамгаалахын Их Сургуулийн Цэргийн инженерийн сургуулийн дэд профессор В.Нарантуяа.

Шилдэг залуу багш

5.ХААИС-ийн Агро-Экологийн сургуулийн газрын менежментийн тэнхмийн багш Б.Сэр-од

6.ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш доктор (Ph.D) Ч.Алдармаа 7.Мандах Бүртгэл дээд сургуулийн эдийн засаг бизнесийн тэнхимийн багш С.Цолмон нарын нийт 7-н багш шалгарсан байна.Шилдэг багш нарыг өргөмжлөл, тус бүр нэг сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Монголын их, дээд сургуулиудын консорциумын “Шилдэг багш-2014” шалгаруулалтын шагнал гардуулах ёслол болон Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон ТББ-ын “ЭРТЭЧ МОНГОЛ”  86 ДАХЬ  УУЛЗАЛТ-ыг нэгтгэн зохион байгуулж, Боловсролд ээлтэй НОМИН ХОЛДИНГ ХХК ивээн тэтгэж оролцлоо.

Нийт их, дээд сургуулиудын удирдлагууд, багш нар, ажилтанууд, оюутнуудын бүтээлч, эртэч байхыг уриалах мөн шилдэг багш нарыг тодруулан урамшуулах зорилготой уг уулзалтад БСШУ-ны Сайд Л.ГАНТӨМӨР, МИДСК-ын Ерөнхийлөгч, ХААИС-ийн ректор Т.ХЭРҮҮГА, Монгол Тэмүүлэл-Сайхан Монгол Орон ТББ-ын Зөвлөх, Улсын Драмын эрдмийн театрын дэд дарга Н.СУВД, МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ –САЙХАН МОНГОЛ ОРОН ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд, Монголын Их Дээд Сургуулиудын Консорциумын гишүүн 40 гаруй их, дээд сургуулийн удирлагууд, багш нарын төлөөлөл нийт 700орчим оролцогчид байсан төдийгүй тэд оролцсондоо сэтгэл хангалуун байснаа илэрхийллээ.

            Ивээн тэтгэсэн: Боловсролд ээлтэй НОМИН ХОЛДИНГ ХХК, Хамтран ажилласан: БШУЯ, Монгол Тэмүүлэл-Сайхан Монгол Орон ТББ, Соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор магтаалч хөөмийч Б.Одсүрэн, Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн Үлээвэр хөгжимийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Монголын ирээдүйн төлөөх сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар холбогдож лавлана уу:

Н.Цэндмаа – 99993304 (Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон ТББ)

Т.Алтантовч -99957907(Монголын их, дээд сургуулиудын консорциум)

Монголын их, дээд сургуулиудын консорциум шилдэг багш нараа тодрууллаа 1 Монголын их, дээд сургуулиудын консорциум шилдэг багш нараа тодрууллаа 2

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *