Хиймэл оюун ухаанд суурилсан хууль сахиулагч: Хятадад дүрэм зөрчсөн явган зорчигчийг тэр дор нь торгож арга хэмжээ авдаг болжээ

0

Их газрын Хятадад нүүр царай таних систем нэвтрээд удаж байна, томоохон хотуудад нуугдах арга бараг байхгүй. Бичлэг дээр хиймэл оюун ухаан дүрэм зөрчсөн явган зорчигчийг хэрхэн торгож байгааг харуулжээ. Торгуулийн шийтгэл оногдуулж байгаагаа ч тухайн иргэнд мэдэгдэхгүй.

Дүрэм зөрчих явган зорчигчидтой тэмцэхийн тулд хэд хэдэн томоохон хотуудад тусгай камер байрлуулжээ. Уг камер гэрлэн дохио зөрчин хөдөлгөөнд оролцох явган зорчигчийг “барьж авна”. Үүний дараа камер нүүр царай таних системийн тусламжтайгаар дүрэм зөрчигч хэн болохыг тодорхойлж томоос том дэлгэц дээр бүртгэлтэй зургийг нь гаргаж ирдэг байна.

Ийм төрлийн анхны камерыг туршилтын байдлаар 2018 онд ашиглаж эхэлсэн гэдэг. Урьд нь торгуулийн мэдэгдлийг цахилгаан шуудан эсвэл бүртгэлтэй сошиал сүлжээгээр хүлээж авдаг байсан бол одоо бүх зүйл хурдан шуурхай, амархан явагдаж эхэлсэн. Дүрэм зөрчигчийг тодорхойлсны дараа нүүр царай таних систем автоматаар түүний банкны карттай холбогдож торгуулийн мөнгийг татаж авдаг байна.

Энэ бүх үйл явц дүрэм зөрчсөн явган зорчигчийн ямар ч оролцоогүйгээр болоод дуусах ажээ. Өөрийн данснаас торгуулийн дүнг суутгаж авсныг хэзээ хойно нь банкнаас ирүүлсэн хуулгаас л олж хардаг байна.

1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *