
Далайн ёроолд тайван нойрсох “Титаник”-ийн гэрэл зургийг бид урьд нь харж байсан. Уг онгоцыг живүүлсэн мөсөн уулын зургийг харсан уу? Энэ болон ваннтай усанд ч орохоос аймар санагдах өөр бусад гэрэл зургуудыг танд сонирхуулах гэж байна.
1. Далайн мина усандаа тайван хөвж байна

2. Аварга том арваалж сёрферийн самбарыг түрэмгийлэн олзлох гэж байна

3. “Титаник”-ийн хошуу – зөөлрүүлж хэлэхэд аймшигтай харагдана

4. Харин энэ бол усан онгоцыг живүүлсэн мөсөн уул. “Титаник”-ийн 705 зорчигчийг аварсан “Карпати” онгоцны зорчигчийн авсан гэрэл зураг

5. Энэ махчин загас нэг л муу юм сэдчих шиг боллоо

6. Cymothoa exigua буюу “хэл иддэг шимэгч”. Загасны загалмайгаар нэвтрэн орж түүний хэлийг идэж оронд нь “заларна”

7. Уран зөгнөлт төрлийн аймшгийн кино үзсэн ганц ч хүн энэ гүн нүх рүү зүглэхгүй дээ

8. Хиймэл хад бий болгох зорилгоор эргийн харуулын энэ онгоцыг зориудаар живүүлсэн гэдэг. Сонирхолтой ч аймшигтай л харагдаад байгаа юм

9. Энэ бол Мавериксийн давлагаа, Калифорнийн эрэг хавиар серфинг хийхэд хамгийн тааламжтай газар. Энэ газар өөрийн хүчтэй давлагаагаараа алдартай. Энэ тохиолдолд давлагаа гэдэг үгийг таван давхар байшингаар төсөөлж бодоорой

10. Палау дахь лаан агуй, нэг бодлын битүү орчны өвчин хөдөлгөх газар

11. Усанд живсэн энэ онгоц бараг бүтэн юм шиг харагдана. Далайн ёроолд хэвтэх биш харин засварын газар ирсэн юм шиг

12. Энэ загасны шүдийг харахаас айдас төрүүлнэ. Нью-Йоркоос олдсон амьтан

13. Усан хуй. Далайн ус тэнгэрт байх газраа олохгүй биз дээ?

14. “Тамд очих нүх” далайд бус харин Калифорнийн нэгэн нууранд байдаг. Хэмжээгээрээ жижигхэн ч гэлээ цаанаа л нэг айдас төрүүлмээр

15. Лууны нүдийг санагдуулам далайн агуй

16. Энэ жийп – гар тормоз байнга ашиглаж байхыг сануулах анхааруулга болно

17. Харин энэ гэрэл зураг бүр аймшигтай: Марианы гүнд байрлах хог. Хүнээс илүү аймар зүйл энэ дэлхий дээр байхгүй

Уншигч таны хамгийн их айдсыг төрүүлсэн зураг аль нь байсан бэ?







