
Хөлбөмбөг сонирхогч залуугийн өрөөсөн нүд нь контакт линз-тэй шүршүүрт орсны дараа сохорчээ. Эмч нар түүний баруун нүдэнд нь шимэгч хорхой орсон гэж үзсэн байна.
29 настай Англи залуу Ник Хамфрис шүршүүрт линзтэй орох нь ямар аюултай болохыг огт гадарлаагүй явжээ. 2018 оны 1 дүгээр сард түүний баруун нүд өвдөж, загатнах болжээ. Шинжилгээ өгч, өвчнөө намдаахаар дусаалга дусаагаад л яваад байж.

Шинжилгээгээр акантамёбный кератит гэх оноштой болох нь тогтоогдсон. Усан дахь микро биетээс нүдийг үрэвсүүлжээ. Линз зүүдэг хүмүүсийн нүд маш нарийн гэмтэл/шархтай байдаг бөгөөд үүгээр дамжин үрэвсэл үүссэн байна.
2018 оны 3 дугаар сард Хамфрис жолоо барьж явахад өвдөж байсан баруун нүд нь бүр хараагүй болжээ. Залуу одоо ч хараагаа сэргээж чадаагүй л явна.

Залуу хэд хэдэн удаагийн мэс засалд орсон – эмч нар нүдийг нь авах эрсдэл үүсэж болохыг ч мөн анхааруулаад байгаа юм. Үрэвслийн улмаас гэмтсэн эвэрлэгийг солих мэс засалд орохоор бэлдэж байгаа ажээ. Өөд болсон хүнээс донорын эрүүл эсийг авна.

Хамфрисийн хэлж байгаагаар бол контакт линзтэй шүршүүрт орох нь ийм аюултайг огт мэдээгүй ажээ.

“Ямар эрсдэлтэй болохыг мэдэж байсан бол би хэзээ ч контакт линз зүүхгүй байх байсан юм” гэж тэрээр хэлсэн удаатай. Британи залуу хэд хэдэн сайн үйлсийн сангуудын тусламжтайгаар хараагаа сэргээж жирийн амьдралдаа эргэн орохыг хичээж байна.
“Шүршүүрт линзтэй ороод би амьдралынхаа 18 сарыг алдлаа. Хараагаа сэргээж чадвал би дахиж хэзээ ч линз зүүхгүй. Голландын хөлбөмбөгчин Эдгэрд Давидс шиг л шил зүүх болно” гэжээ.

Линзтэй байхдаа шүршүүрт орох аюултай гэдгийг та мэддэг үү?







