Японы “Цунами чулуу”: хэдэн зуун жилээр уламжлагдан ирсэн, байгалийн гамшгийг анхааруулсан чулуу

0

Япон Улс Номхон далайн бүс нутагт байрладаг гэдэг утгаараа газар хөдлөлт, цунамигийн аюулд байнга өртөж байдаг. Тийм ч учраас энэ улсын ард иргэд нь байгалийн гамшигтай хэдэн зуун жилийн тэртээгээс тэмцэж, зохих мэдлэгтэй болжээ. Үүнийг батлах тод жишээ – “цунами чулуу”  буюу уг чулуун тэмдэглэгээнээс доош газарт байшин баривал аюултай болохыг анхааруулсан чулуу юм. Уг чулуунаас доош байшингаа барьсан хүмүүс том давлагаа ирсэн тохиолдолд сайнаа үзэхгүй ажээ.

Энэ төрлийн хамгийн алдартай чулуу Анеоши тосгонд байдаг. Гурван метрийн өндөртэй чулуун дээр сийлснийг буулгавал: “Өндөрт барьсан орон гэр – амар амгалан бөгөөд бидний өвөг дээдсийн хүсэл. Аймшигтай цунамигийн гамшгийг бүү март. Энэ цэгээс доош байшингаа бүү барь”. Оршин суугчид уг зөвлөгөөг чандлан баримталж иржээ: тэдний орон байр 2011 оны аймшигтай газар хөдлөлт, цунамиг давж гарсан бол хөрш зэргэлдээ хэд хэдэн тосгон их хэмжээний гарз хохирол амссан гэдэг.

mymodernmet.com

Өөр бусад чулуун анхааруулгууд ч бий, гэхдээ ерөнхий утгатай: “Газар хөдлөлт болбол цунамигаас болгоомжлоорой” – өөрөөр хэлбэл газар хөдөлсний дараа өндөрлөг газарт гарцгаахыг хүмүүст анхааруулж байгаа хэрэг ажээ.

Иймэрхүү чулуун анхааруулгууд нь аймшигтай цунамигийн дараа үүсэх болсон гэж үздэг. Жишээ нь, 1896 оны гамшгаар 22,000 гаруй хүний амь үрэгджээ. Мөн тухайн цэг аюулгүй бөгөөд аюул заналхийлэх давлагаанаас айх зүйлгүйг ойлгуулсан чулуун анхааруулгууд ч байдаг.

mymodernmet.com

Японы эргийн шугам дагуу “Цунами чулуу” ихэд таарах бөгөөд зарим нэг нь 600 гаруй жилийн настай. “Цунами чулуу бол үеэс үед дамжуулж ирсэн анхааруулга юм. Зарим нэг газар нь өвөг дээдсийнхээ үгсийг сонсож дагасан бол ихэнх газрууд үл дагажээ” хэмээн байгалийн гамшиг судлалын мэргэжилтэн Итоко Китахара 2011 онд  The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

 

Чулуунууд хэдэн зуун жилийн улбаатай

mymodernmet.com

Тухайн нутаг дэвсгэрт хэдэн арван жил амьдарсан хүмүүсийн хуримтлуулсан мэдлэгийг үнэлэх ёстой гэдгийг дахин сануулж байгаа юм. “Цунамигийн дараа босгосон уг чулуу гэхэд л ирээдүй хойч үедээ 100 жилийн турш байгалийн гамшгийг анхааруулж иржээ. Хэзээ нэгэн цагт дахин цунами болно гэдгийг тэд бичсэн юм” хэмээн нутгийн загасчин Кимура ярьсан байна.

mymodernmet.com

Өвөг дээдсийн саруул ухаан, ирээдүй хойч үетэйгээ харилцаагаа таслахгүй байх уламжлалт арга юм. Тиймээс өнгөрснийг ор тас үгүйсгэж болохгүй бөгөөд өвөг дээдсийн сургаалыг дагаж явбал зохино.

mymodernmet.com
6
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *