Жил бүрийн 6 болон 12-р саруудад олон нийтийн хэвлэл мэдээллийн стратегич Vincenzo Cosenza дэлхийн улс орон болгонд ямар үйлчилгээ хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгааг харуулсан “Сошиал сүлжээний дэлхийн газрын зураг”-аа шинэчилдэг. 2014 оны 7-р сард хийсэн хамгийн сүүлийн шинэчлэлтээр дэлхийн 137 оны 130-д нь Facebook ноёрхож байгаа нь илэрхий болсон байна.
Энэхүү сүүлийн мэдээлэлд 128 улс оронд ноёрхож байсан Facebook Латвийн Draugiem хэмээх олон нийтийн сүлжээ сайтыг халж, тус улсыг байлдан дагуулсан гэдгийг өгүүлжээ. Мөн Молдавт тэргүүлэгч байсан Odnoklassniki сүлжээ сайтыг ч давж гарсан байна.
2012 оны 12-р сарын байдлаас харахад дор хаяж нэг улс оронд тэргүүлдэг байсан ердөө 4 өөр сошиал сүлжээ байсан байна. Манай улсын хувьд өмнөх жилүүдэд hi5 сайтыг түлхүү хэрэглэдэг байсан бол 2010 оны 12-р сараас хойш одоог хүртэл зөвхөн Фэйсбүүкийг сонгож түлхүү хэрэглэх болжээ.
Зочин
2014/09/15 at 12:40
hyataduud qzone ashiglah n argagui shd FACEBOOK HORITSON YM CHIN ORDOG BOL BUGD ORNO.
Зочин
2014/09/29 at 21:42
Oros, Hytaduud iim aihtar. FB chine ugaasaa U.S-iin neg uls tagnah tagnangch site shuu dee