Өөр ертөнц рүү нэвтрэх хаалга уу? NASA-гийн “Curiosity” өөрөө явагч төхөөрөмж Марс гарагийн хаданд харагдах нууцлаг “хаалга”-ны гэрэл зургийг авч илгээжээ

0

Улаан нүдэн гараг биднийг гайхшруулж хэзээ ч дуусахгүй. NASA-гийн Curiosity өөрөө явагч төхөөрөмж Фронтон Гринхью уулын хэд хэдэн сонирхолтой гэрэл зураг илгээжээ. Гэрэл зураг дээр хаалгыг санагдуулам дүрс харагдана.

Тэр хэсэг яг л хаалга шиг өөгүй тэгш. Марсаас ирүүлсэн гэрэл зураг сошиал хэрэглэгчдийн дунд багагүй шуугиан дэгдээгээд байна. Тэнд юу байгаа юм бэ? Science Alert сэтгүүл хүртэл уг нээлтийг сэтгэл сэртхийлгэм гэж тодорхойлсон. Энэ хаалгыг харсан хэнбугай ч хонгил руу орох хэсэг гэж ойлгоно. Магадгүй Улаан нүдэн гарагийн цөм рүү хүргэх эсвэл өөр ертөнц рүү хүргэх үүд хаалга ч юм билүү?

nasa.gov

Гэхдээ эрдэмтэд “хаалга” бий болсон уран зөгнөлт шалтгааныг няцааж байгаа юм. Марс судлалын шинжлэх ухааны лабораторийн ажилтан Ашвин Васаванда үүнд этгээд хачин зүйл огт олж харахгүй байгаа ажээ. “Энэ нь хавцал дунд гарсан зүгээр л нэг ангал, хоосон орон зай. Энэ хэсэг хуучин элснээс бүрдсэн” гэжээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар бол “хаалга”-ны өндөр 30 орчим сантиметр. Энд ангал гарахаараа ихэвчлэн босоо байдаг гэнэ. Хөрсний даралтаас болж иймэрхүү зүйл үүсдэг. Элсэн хөрс даралтад орж хагарна, дараа нь хагарсан голоороо нурж хаалга шиг нүх үүсдэг ажээ.

Түүний онолтой британийн геологич Нил Хожсон ч санал нэг байна. Тэрээр Марсын геологийг судалж байсан туршлагатай. Нил Хожсоны хэлснээр: “сул хөрс жингээ даалгүй нурсан”, ингээд агуйн хаалга шиг нүх үүссэн. “Хаалга”-ны баруун хэсэгт харагдах хүнд чулуу ч мөн нөлөөлсөн гэх. Удаан хугацааны туршид үргэлжлэх Марсын хүчтэй салхинд босоо “хаалга” гарна: манай гараг дээр ч гэсэн ийм үзэгдэл цөөнгүй тохиолддогийг эрдэмтэд баталж байгаа юм.

Тэгэхээр өөр ертөнцтэй холбоотой ямар ч уран зөгнөл байхгүй болж таарлаа. Харамсалтай л юм.

10
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *