Маш ховор тохиох генийн өвчнөөр шаналж буй “Хүн-мод” хочтой залуу хэвийн амьдралаар амьдрахын төлөө тэмцэж байна

0

Бангладешийн 30 настай Абул Бажандар гэх залуу бидний хувьд жирийн хийдэг зүйлс болох шүдээ угаах, үсээ самнах ажлыг бие даан хийх гэж насан туршдаа хичээж байгаа юм. Жирийн хүн шиг амьдрахад нь түүнд эмч нар тусалсаар, даанч мэс заслын эцсийн үр дүн хүссэнээр болж өгөхгүй л байна.

Залуу маш ховор тохиолдох генийн өвчтэй – хүний бие махбодыг папиллом вируст мэдрэг болгодог эпидермодиспазийн веррусуформис (Epidermodysplasia verruciformis)-оор шаналдаг. Паппиломын гайгаар маш том ургацаг жирийн хүнд ургаж томордог. Модны салаалж ургасан бүдүүн мөчрийг санагдуулам. Тийм учраас ийм өвчтэй хүмүүсийг хүн-мод гэж нэрлэх болжээ. Абулагийн хувьд гарын сарвуу нь уг өвчинд илүү их нэрвэгдсэнээс гадна хөлийн уланд нь ч гэсэн ургажээ.

cosmopolitan.ru

Залуу жижигхэн тосгоны ядуу айлд төрсөн бөгөөд тэндээ амьдарч байна. Ховор тохиох өвчний улмаас дэлхийд алдартай болж анагаахын шинжлэх ухааны мэргэжилтнүүдийн анхаарлыг татжээ.

nsromamedia.com

Абул анх 2005 онд ургацаг ажиглаж эхэлсэн гэдэг, даанч тэр үед онцгой анхаарал хандуулалгүй өөрөө багасч арилах байх гэж найдан тоолгүй орхижээ. Харамсалтай нь ургацаг арилсан ч үгүй, багассан ч үгүй харин улам дорджээ. Хэдэн жилийн дараа залуу гараараа ажил хийж чадахаа болиод зогсохгүй өөрийгөө арчилж чадахгүй хүрэв. 27 нас гэхэд тэрээр нийт 16 удаагийн мэс засалд орсон байсан юм. Энэ хугацаанд мэс заслын эмч нар залуугийн хөл, гараас ойролцоогоор 5 орчим кг жинтэй ургацаг авсан байв. Өөрийн гараар төрсөн үрээ тэвэрч энгэртээ нааж байсан тэр мөч залуугийн хувьд жинхэнэ аз жаргал: ургацагнаасаа болоод нялх үрээ ч тэвэрч чадаагүй явжээ.

net.id

Мэс заслыг удирдаж гардан хийсэн эмч Саманта Лал Сен өвчтөн бүрэн эдгэрсэн гэдэгт итгэлтэй байсан юм. Эсвэл ямар нэгэн байдлаар ургалтыг таслан зогсоосон гэж үзэж байлаа.

viralistas.com

Мэс заслын баг Абулын биеийн байдлыг хэдэн сарын турш ажиглахыг хүссэн ч залуу төрөлх тосгон руугаа яарч байсан тул нутаг буцсан юм. Харамсалтай нь мэс заслын үр дүн түр зуурынх болж таарчээ: нэг жил ч хүрэлгүй залуугийн алга, хөлийн улаас дахин аймшигтай ургацаг ургаж эхлэв. Залуу эмч нарт яаравчлан хандаагүйгээс болоод өвчнийг улам даамжруулжээ. Ингээд бүгдийг тэгээс эхлэхэд хүрсэн юм. Дахиад хэд хэдэн удаагийн мэс засал хийсэн ч өвчнөөсөө түр зуур л салж байлаа. Азгүй залуу эмч нарт чин сэтгэлээсээ хандаж:

“Би эмч нараас гарыг минь тайраад өгөөч гэж гуйсан. Ингэвэл миний амьдрал бага ч болов амар болох юм болов уу гэж. Их өвчин мэдэрдэг болохоор би шөнө ч тайван унтаж чадахгүй юм” гэжээ.

1tv.ru

Мэдээж эмч нар залуугийн хүсэлтийг ёсоор болгоогүй, ургацгийг нь цаг тухай бүрт нь багасгаж өгөх мэс засал хийсээр л байна. Уг өвчнийг удамтай холбон тайлбарлахын зэрэгцээ маш сул дархлаатай холбоотой гэж үзжээ. Абусл Бажандар хэдий анхаарлын төвд хэвээр үлдсэн ч түүний ирээдүйн хувь тавилан бүрхэг. Учир нь шинжлэх ухаан одоогийн байдлаар уг өвчнийг ул мөргүй эмчлэх аргыг олж илрүүлээгүй байгаа юм.

88
ХарамсалтайХарамсалтай
14
ТэнэглэлТэнэглэл
13
Ха ХаХа Ха
11
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ganbat Jamsranjav

    2022/05/11 at 12:49

    1

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *