Алдартай кинонуудад нэг ч центийн цалин авалгүйгээр тоглож байсан 12 алдартан

1

Жүжигчдийн хувьд киноны цалин гэдэг гол орлого нь тул үнэгүй дүр бүтээнэ гэдэг тун ховор тохиолдох зүйл гэдэг нь гарцаагүй. Тэгвэл манай сайт уншигч танд Mark Wahlberg, Bruce Willis болон Johnny Depp тэргүүтэй алдартай жүжигчдийн цалингүйгээр тоглож байсан дүрүүдийг танилцуулж байна.new

1 болон 2. Rebecca Hall болон Timothée Chalamet: A Rainy Day in New York

© A Rainy Day in New York / Gravier Productions and co-producers

Жүжигчин Timothée Chalamet, Elle Fanning, Jude Law, Rebecca Hall болон дуучин Selena Gómez нарын тоглосон романтик, инээдмийн төрлийн “A Rainy Day in New York” шүүмжлэгчдээс ихэвчлэн эерэг үнэлгээ хүртсэн чанартай бүтээл билээ. Тэгвэл жүжигчин Rebecca Hall болон Timothée Chalamet нар авах ёстой байсан цалингаасаа татгалзаж, сайн үйлсийн аянд хандивлаж байсан аж.

 

3. Ranveer Singh: Finding Fanny

© Finding Fanny / Illuminati Films and co-producers

Болливудын кинонуудаараа алдартай жүжигчин Ranveer Singh бол энэтхэгийн кино урлаг дахь хамгийн өндөр ашиг орлоготой жүжигчдийн нэг билээ. 2012 оноос хойш “Forbes” сэтгүүлээс нэрлэсэн Энэтхэг улсын хамгийн алдартай 100 хүний жагсаалтад тасралтгүй багтсаар буй тэрээр “Finding Fanny” киноны нэгэн туслах дүрд тоглохдоо ямар ч цалин аваагүй аж.

 

4. Brad Pitt: Deadpool 2

© Deadpool 2 / Twentieth Century Fox and co-producers

“Deadpool 2” кинонд нэрт жүжигчин Brad Pitt нэг аяга кофегоор дүр бүтээж байв. Тухайн үед тэрээр жүжигчин Ryan Reynolds түүнд нэг аяга кофе авч ирж өгвөл үнэгүй дүр бүтээнэ хэмээн ам гарсан нь ийнхүү биелэлээ олсон нь байсан аж. Хожим Ryan Reynolds түүнийг үнэгүй дүр бүтээсэн гэхэд болно хэмээн өгүүлж байв.

 

5. Mark Wahlberg: The Fighter

© The Fighter / Mandeville Films and co-producers

Ах дүү хоёр боксчны бодит түүхээс сэдэвлэн хийсэн “The Fighter” кино Оскарын хоёр ч номинацид ялагч болж байсан түүхтэй. “Rotten Tomatoes” сайтын зүгээс тус кинонд 91% үнэлгээ өгснөөс ямар чанартай бүтээл болохыг нь харах боломжтой болов уу.

Тэгвэл тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Mark Wahlberg ямар нэгэн цалингүй ажилласан бөгөөд түүнийг дүрийн бэлтгэлд оруулж, дасгалжуулж байсан ажилтнуудын цалинг хувиасаа гаргаж байсан түүхтэй. Хожим олон олон сэтгэлд хоногшсон дүрийг бүтээсэн ч тэрээр “The Fighter” кинонд тоглохыг л чин сэтгэлээсээ хүсч байсан тухайгаа хожим дурсан ярьж байжээ.

 

6, 7 болон 8. Johnny Depp, Jude Law болон Colin Farrell: The Imaginarium of Doctor Parnassus

© The Imaginarium of Doctor Parnassus / Téléfilm Canada and co-producers

Зураг авалт хийгдэж байх үеэр жүжигчин Heath Ledger нас бaрсан явдал нь “The Imaginarium of Doctor Parnassus” киног олны анхаарлын төвд аваачсан гэхэд хилсдэхгүй. Гол дүрд тоглож байсан жүжигчин нь амиа алдсан ч найруулагч киногоо үргэлжлүүлэн хийх шийдвэр гаргаж, Johnny Depp, Jude Law болон Colin Farrell нарыг кинондоо урих үед тэд саналыг хүлээж аваад зогсохгүй ямар нэгэн цалин авалгүй, санал болгосон мөнгийг Heath Ledger-ийн охинд сэтгэлийн хандив болгон илгээсэн гэдэг.

 

9. Bruce Willis: Four Rooms

© Four Rooms / Miramax and co-producers

1990 онд нээлтээ хийж байсан тус кинонд Tim Roth, Antonio Banderas, Valeria Golino, Madonna болон Bruce Willis зэрэг хожим алдар нэрийн оргилд хүрэх залуус тоглож байжээ. Тэгвэл тус кинонд жүжигчин Bruce Willis үнэгүй дүр бүтээсэн аж. Харамсалтай нь тухайн үеийн АНУ-ын Кино жүжигчдийн холбооны дүрэмд бүх жүжигчид цалинжих ёстой гэсэн заалт байсан тул түүнийг дүрэм зөрчсөн гэж үзээд тус киноны жүжигчдийн нэрсийн жагсаалтаас түүний нэрийг хасч байжээ.

 

10 болон 11. Priyanka Chopra болон Kareena Kapoor: Billu

© Billu / Eros Worldwide and co-producers

2000 оны Дэлхийн мисс, Болливудын тод оддын нэг, жүжигчин Priyanka Chopra жүжигчин Kareena Kapoor-ын хамтаар 2009 онд нээлтээ хийж байсан Billu кинонд үнэгүй тоглож байжээ.

 

12. Bruce Willis: Friends

© Friends / Warner Bros. Television and co-producers

Алдарт “Friends” цувралд жүжигчин Bruce Willis үнэгүй дүр бүтээж байсан тухай яриа үзэгчдийн дунд бий. “The Whole Nine Yards” кинонд тоглож байх үедээ тэрээр жүжигчин Matthew Perry-тэй мөрийцөж, ялагдсан нь ийнхүү цалин авахгүйгээр кинонд тоглоход хүргэсэн гэдэг. Мэдээж тэрээр дүр бүтээснийхээ төлөө цалин авсан ч өөртөө авалгүйгээр сайн үйлсийн аянд бүгдийг нь хандивлаж байжээ.

Жүжигчид үнэгүй дүр бүтээх үедээ өөрийгөө бүрэн дaйчилдаг болов уу?

79
ГоёГоё
24
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
11
БурууБуруу
10
Ха ХаХа Ха
8
ХарамсалтайХарамсалтай
8
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Б. Даашка

    Б. Даашка

    2022/04/14 at 01:16

    Wth??? Brad Pitt yahaaraa deadpool 2t toglodog bilee

  2. Khanbuuvei

    Khanbuuvei

    2022/04/14 at 08:03

    Б. Даашка үл үзэгдэгч хүн
    Дүр нь зөвхөн цахилгаанд цохиулж үхэхд нь л харагддаг

  3. Иргэн Гэрлээ

    Иргэн Гэрлээ

    2022/04/14 at 09:16

    Khanbuuvei thh

  4. Tsuo Kuto

    Tsuo Kuto

    2022/04/14 at 09:45

    Brad Pitt deadpool2 t $956-r togloson baidag yum aa

  5. Чүн Чүн

    Чүн Чүн

    2022/04/14 at 10:30

    A Rainy Day in New York-ийн найруулагч нь хүчирхийлэгч байсан нь илрээд жүжигчид нь салахын түүс болж цалингаа хандив болгосымдаа

  6. March June

    March June

    2022/04/14 at 14:03

    Үнэхээр сэтгэлтэй жүжигчин бол өөрийгөө дайчилдаг байхаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *