Энэтхэг улсад мопедоор салют тээвэрлэж явсан аав, хүү хоёр харамсалтайгаар амь нaсаа алджээ

0

Баяр ёслолын зориулалтаар ашиглах галын наадмын бараа тээвэрлэлт дээр хэмнэлт гаргах гэсэн өрхийн тэргүүний оролдлого золгүй явдлаар төгсчээ.

Уг явдал Энэтхэг улсад болсон юм. Энэтхэг залуу хөрш зэргэлдээ тосгоноос боломжийн үнээр баяр ёслолын зориулалттай 2 шуудайтай гар аргаар хийсэн салют худалдаж авчээ. Амжилттай наймаа хийсэндээ сэтгэл ханаж гэрийн зүг жолоо залсан байна.

Үxэл рүү явахаас 2 секундийн өмнө

Харамсалтай нь хувь тавилан хэмнэсэн мөнгийг өөр зүйлд зарцуулах боломжийг олгосонгүй. Эцэг нь хүүгээ мопедны шатахууны саван дээр суулган гэр рүүгээ явж байх үед шуудайтай салютны нэг нь дэлбэpчээ. Энэ нь дараагийн шуудайтай салютыг тэсрэxэд хүргэснээс гадна цаашлаад мотоциклын шатахуун дүрэлзэн гал авалцахад хүргэсэн байна.

 

1 секунд…

Залуу аав, 7 настай хүү хоёр ямар ч өвдөлт шаналал мэдрээгүй байх – тэд газар дээрээ нас бaрсан юм. Ойр орчим явж байсан гурван зорчигч хүндхэн бэртэж, өөрөөр хэлбэл гүн тvлэгдэлт авчээ.

 

Та бүхнээс хичээнгүйлэн гуйж байна – сэрэмжлүүлгийг маш анхааралтай уншина уу:

Дэлбэpэлтэд хүргэсэн шалтгаан чухам юу байв: гар аргаар хийсэн чанар муутай салют замын чичиргээнд үрэгдэж гал авалцахад хүргэсэн үү эсвэл мотоциклын халуун янданд ойр байснаас болов уу? Шалтгааныг даанч тогтоох боломж байхгүй ажээ. Золгүй явдлын бичлэгийг Telegram сувагт нийтэлжээ.

Та бүхнийг амь насаа сайтар хайрлаж, хамгаалж явахыг хүсэж байна.

16
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *