Аавынхаа оpшуулгын ёслол дээр даруулсан зурагнуудаа Инстаграмдаа нийтэлсэн инфлюенсер бүсгүй олны шүүмжлэлд өртжээ

0

Аавынхаа оpшуулгын ёслол дээр даруулсан зурагнуудаа Инстаграмдаа нийтэлсэн инфлюенсер бүсгүй маш их шүүмжлэл хүлээн авснаар өөрийн Инстаграм хуудсаа устгажээ.

Jayne Rivera хэмээх бүсгүй аавынхаа нээлттэй байгаа авсны өмнө даруулсан зургаа, “Амгалан нойрсоорой аав аа, та миний хамгийн сайн найз байлаа. Аз жаргалтай сайхан амьдралаар амьдарч чадсан гэж итгэж байна” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн юм.

Daily Mail хэвлэлийн мэдээллэж буйгаар тэрээр уг зурагныхаа тайлбарт #dadless буюу аавгүй гэсэн утга бүхий хаштаг хэрэглэсэн байжээ. Тэрээр Инстаграм хуудастаа нийт 8 зураг оруулсан бөгөөд инээмсэглэсэн, мөрөн дээгүүрээ хүлээж ядсан царай гаргасан, хоёр гараа залбирч буй мэт алгаа хавсарсан зураг нийтэлсэн байсан юм.

Түүний хувьд энэхүү гэрэл зургуудаараа аавыгаа хүндлэл дүүрэн үдэн гаргасан гэдгээ харуулахыг зорьсон ч түүний дагагчид энэ үйлдлийг нь байж боломгүй бүдүүлэг, зохисгүй үйлдэл байлаа хэмээн шүүмжилжээ.

Тэдгээр гэрэл зургуудыг харсан дагагч нар нь, “Огтхон ч сайхан зүйл алга. Нээлттэй байгаа авсных нь өмнө зураг даруулах нь тийм ч зөв зүйл биш байна. Амгалан нойрсог”, “Арай ч дээ, ой гутмаар үйлдэл байна”, “Ийм зүйл нийтэлснээрээ чи өөрийгөө хэн гэдгийг бидэнд сайн таниуллаа” гэх мэт сэтгэгдлээ бичиж үлдээжээ.

Ийнхүү маш их шүүмжлэл авсан Флорида мужийн инфлюенсер бүсгүй өөрийн 84,000 дагагчтай Инстаграм хуудсаа устгажээ. Инстаграм хуудаснаас гадна тэрээр Тик Ток сүлжээнд загвар, аялал болон усны хувцастай бичлэгүүдээрээ олны анхаарлыг татаж 300,000 дагагчтай болоод байсан юм.

Одоогоор тэрээр ямар нэгэн мэдэгдэл хийж, олон нийтээс уучлалт хүсээгүй байна.

10
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *