Чамд амжилтад хүрэх ямар ч боломж байхгүй гэж бусдаар муу хэлүүлж явсан 10+ алдартны түүх. Гэсэн ч тэдний хүсэл зоригийг моxоож чадаагүй юм

0

“Чамаас олигтой юм гарахгүй дээ” – энэ ганц үг хүний хүсэл зорилгыг унтраагаад зогсохгүй амьдралыг ч cүйтгэж мэднэ. Бидний дунд ийм үг сонсож байсан хүн цөөнгүй, энэ үгийг сонсоод ямар хүнд хэцүү байдгийг ч мэдэрсэн байх. Тэгэхээр хүний зүрх сэтгэлийг шархлуулах үг хэлэхээсээ өмнө сайтар тунгааж бодоорой. Дараа нь хүнд таагүй үг хэлсэндээ та өөрөө харамсах болно. Жишээ нь, бидний үл таних нэг найруулагч Харрисон Фордод хэзээ ч кино од болж чадахгүй гэж байсан гэнэ. Эсвэл Бонотой хамтран ажиллахаас татгалзсан нэгэн лейблийн захирал төд удалгүй дaмпуурсан байна. Харин U2 хамтлаг нь оргилын өндөрлөгт хүрснийг та сайн мэднэ.

Танд хэн нэгэн татгалзсан хариу хэлбэл бууж өгөх хэрэггүй шүү гэж хэлмээр байна. Таныг урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор 12 алдартнуудын түүхийг танилцуулахаар бэлдлээ.

Риз Уизерспун

© Roxie Releasing / Courtesy Everett Collection / East News, © Invision / Invision / East News

Холливудын хамгийн алдартай оддын нэг, жүжигчин бүсгүй ажлын гараагаа эхлүүлэхэд их хүнд байсан тухай дурсан ярьжээ. Гол дүрийн жүжигчин түүнийг “голж” өөр жүжигчин сонгож байсан удаатай. Өөр бусад татгалзсан тохиолдлууд ч бий: бүсгүйг “хэтэрхий намхан”, “хэтэрхий эрч хүчтэй”, тэр ч бүү хэл “залуу бүсгүйн дүрийг бүтээхэд хэтэрхий ухаантай харагдаж байна” гэсэн шалтгаанууд сонсож явжээ.

“Татгалзсан хариу болгон намайг шархлуулж байлаа, тэр болгоныг өөртөө шингэж 20 настайдаа дотроо уйлж явсан юм” гэж Риз өөрийн инстаграм хуудсандаа бичжээ. Саяхан Forbes сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн баян эмэгтэй жүжигчин хэмээсэн. Уизерспуны эд хөрөнгийг сэтгүүлчид 400 сая ам.доллар гэж үнэлжээ.

 

Харрисон Форд

© Star Wars. Episode IV: A New Hope / Lucasfilm

Дөнгөж жүжигчин болсон тэрээр 1966 онд “Dead Heat on a Merry-Go-Round” кинонд туслах дүр бүтээжээ. Ажлын хөлсөнд 150 ам.доллар авсан төдийгүй найруулагчийн зүгээс түүнийг хэзээ ч од болж чадахгүй гэж үнэлсэн байна.

15 жилийн дараа Харрисон “Star Wars” киноны Сологийн дүрээр алдартай жүжигчин болсон байхад нэгэн ресторанд түүнийг “доогуур үнэлсэн” тэр л найруулагчтай таарсан байдаг. Зөөгч түүнд зурвас бичсэн нэгэн нэрийн хуудас өгчээ: “Би том сугалаа алджээ”. “Би эргээд харсан л даа, гэхдээ олны дундаас тэр найруулагчийг таньж чадаагүй” гэж Форд нэгэн ярилцагадаа ярьсан байдаг.

 

Жижи Хадид

© Evan Agostini/Invision/AP/East News

26 настай Жижи – алдартай загвар өмсөгч тэрээр урьд нь волейболоор нухацтай хичээллэдэг байжээ. Энэ спортын ачаар булчинлаг биетэй болсон юм. Бүсгүйд ч өөрийн бие нь их таалагддаг, гэхдээ тэр алдартай сэтгүүлийн нүүрийг чимэх хүсэлд автан загварын агентлагуудаар ороход түүнийг турах хэрэгтэй гэжээ.

“Би орондоо ороод л уйлна, харин ээж минь надад: “Хоёулаа охиндоо таарах агентлаг олно оо” гэдэг байж билээ” хэмээн Хадид дурсан ярьсан байдаг. Тэд үнэхээр түүнийг байгаагаар нь хүлээж авах агентлагийг олж чадсан юм. Жижи 2011 онд IMG Models-тэй гэрээ байгуулаад зогсохгүй өөрийн бие галбираа хадгалж үлджээ.

 

Linkin Park

© Kristina Servant / Wikimedia Commons

Хамтлагийг дуугаа дуулж эхлэхэд үнэндээ тоож үзээгүй гэдэг. Тэд дуу бичлэгийн студиудээс 43 удаа татгалзсан хариу авч байсан ч бууж өгөөгүй юм. Warner Bros. Records-ынхон дуучдыг хэв маягаа сонгодог рокоор солихыг зөвлөсөн ч тэд хүлээн зөвшөөрөөгүй. Уйгагүй хичээл зүтгэлийн ачаар Linkin Park хамтлаг Hybrid Theory цомгоо гаргасан нь 2001 онд хамгийн их борлуулалттай цомог болжээ.

 

Вайнона Райдер

© AF Archive / Graham Whitby Boot / Mary Evans Picture Library / East News

Турьхан бас гялалзсан нүдтэй түүнийг царай муутай тул жүжигчин болох хэрэггүй гэж хэлдэг байв. Кастинг хариуцсан нэгэн захирлаас иймэрхүү үг сонсоход тэрээр 15-16 настай охин байжээ. Вайнона дараа нь ч гэсэн иймэрхүү утгагүй үг хэд хэдэн удаа сонссон гэдэг, гэхдээ тэр санаагаар уналгүй зүтгэсээр байв. Энэ нь түүний эцэг, эхийн нь гавьяа: царайлаг байснаас өөрөөрөө байх нь чухал гэдэг хүмүүжлээр өссөн охин юм. Түүний хичээл зүтгэлийн ачаар бид Френсис Форд Копполагийн найруулсан киноны Дракулагийн хайрт бүсгүйн дүрээр Райдерыг харсан юм.

 

Канье Уэст

© Peter Hutchins / Wikimedia Commons

Канье Уэст рэп хийх хүсэл төрөхөд тэрээр нэгэнт алдартай продюсер болсон байсан. Гэхдээ залууг рэп дуучнаар хүлээн авах студи олдоогүй гэдэг. Түүний “Jesus Walks” хитийг нь хүртэл олон студи бичихээс татгалзсан ажээ. Удаан явсны эцэст түүнтэй Def Jam лейбл хамтран ажиллахаар болсон юм. Уэст “Грэмми”-ийн 22 шагнал авч хип-хоп хөгжмийн төрлөөр авсан шагналаараа дээд амжилт тогтоосон дуучин болжээ. Мөн насны хувьд ч дээд амжилт тогтоож чадсан юм.

 

Летиция Каста

© East News

Францын загвар өмсөгч, жүжигчний намтрыг харвал түүний ажлын гараа үүлгүй тэнгэр шиг: 15 настай Летицияг гэр бүлтэйгээ Корсикэд амарч байхад нэгэн агентлагийн гэрэл зурагчин олж харжээ. Анхны амжилттай зураг авалтаас хойш хэдэн долоо хоногийн дараа загварын тайзнаа алхан Жан-Поль Готьегийн гоёлыг үзүүлжээ.

Гэхдээ алдартны хувьд өөрөө энэ үед бусад загвар өмсөгчдөд гадаад төрхөөрөө (172 см өндөртэй, махлаг талдаа) голлогддог байснаа дурсан ярьсан байдаг. “Намайг загвар өмсөгч болоход бүгд л намайг өөрчлөх гэж оролдсон: намайг хэтэрхий тарган, хэтэрхий жижигхэн гэнэ, бас шүдийг минь засах гээд. Би өөрөөрөө үлдэж чадсандаа бахархаж байна – ногоон шош шиг биш эмэгтэй хүнээрээ би үлдэж чаджээ”.

 

Клинт Иствуд

© Raffi Asdourian / Wikimedia Commons

Гялалзсан жүжигчин, найруулагчийн амжилт ажлын гарааны эхэнд хэтэрхий их товойсон төвөнхөөс нь болоод дуусах гэж байлаа. Иствудтэй цуг ажилладаг Берт Рейнольдс Universal Pictures кино компани 1959 онд тэдэнтэй гэрээгээ хэрхэн цуцалсныг дурсан ярихдаа: “Клинтийн төвөнх хэтэрхий шовх болохоор түүнийг ажлаас халчихсан юмдаг. Бас тэр их удаан ярьдаг, түүний нэг шүд нь хугарчихсан байсан юм. Би студийн ажилтнуудаас асуулаа л даа: “Та нар яагаад намайг халж байгаа юм”гэсэн чинь: “Та тоглож чаддаггүй” гэж хариулсан” гэжээ.

Үүнээс хойш Рейнольдс өөрийгөө жүжигчний урлагт суралцаж чадахгүй юм байна гэж Иствудэд хэлсэн бол Клинт төвөнхөөсөө огт салаагүй юм. Кино компани хоёр сайхан одыг ажлаас халсан түүх энэ.

 

Шакира

© East News

Дуу хөгжмийн маш олон шагналын эзэн дуучин бүсгүйг сургуульд байхад нь найрал дуунд аваагүй гэдэг. Дууны багшид Шакирагийн хоолой таалагдсангүй, тэр охиныг яг л боолгуулж байгаа ямаа шиг чарлаж байна гэжээ. Хэдэн жилийн дараа дуучин “Hips Don’t Lie” дуугаа гаргасан нь 21 дүгээр зууны хамгийн их борлуулалттай сингл болжээ.

 

Жизель Бюндхен

© Nino Munoz / Wikimedia Commons

“Муу санаатнууд” дэлхийд алдартай нэгэн загвар өмсөгчийн амжилтад хүрэх замыг эгээтэй л баллачихаагүй юм. Охиныг 14 настай байхад түүнийг жижигхэн бас хэтэрхий жижигхэн нүдтэй мөртлөө том хамартай болохоор шоу-бизнест хэзээ ч амжилт олохгүй гэж хэлсэн удаатай. Жизель Бюндхен 2016 онд жилийн орлогоороо амжилт тогтоосон загвар өмсөгч хэмээн дэлхийн Гиннеcсийн номд бичигджээ.

 

U2

© Aylish Connolly / Wikimedia Commons

1979 онд  RSO Records лейблийн захирал Александр Синклер 19 настай Бонод татгалзсан хариутай захидал ирүүлж байжээ. Захидалдаа “одоо үед тохирохгүй хэв маяг” гэж онцолсон байв. Жилийн дараа U2 хамтлаг Island Records-тай хамтран ажиллах гэрээ байгуулж удалгүй Boy цомгоо гарган Rolling Stone-ийн “Цагийг эзэлсэн шилдэг 500 цомог”-т багтжээ.

RSO Records 1983 онд үйл ажиллагаагаа зогсоосон. Тэр онд U2 өөрийн гурав дахь цомог болох “War”-г гаргаж байсан түүхтэй.

 

Тайра Бэнкс

© MсMullan Co / SIPA / East News

Бэнкс 15 наснаасаа эхлэн загварын салбарт ажиллаж эхэлсэн, гэхдээ түүнийг 21 нас хүрэхэд агентлаг нь бүсгүйг “хэтэрхий том” байна гээд олон дизайнерууд түүнтэй хамтран ажиллахаас татгалзах болсон юм. Санаагаар унасан охин хоолны дэглэм барих гэхэд ээж нь түүнтэй цуг пицца идэхээр явсан гэдэг.“Миний хүүхэд тэр чөтгөpийн салбараас болж өлсөх юм бол намайг чөтгөp аваг” гэж хэлээд том биетэй загвар өмсөгч хайж байгаа агентлагуудын эрэлд гарсан байна.

Victoria’s Secret компани чухам ийм л охид хайж байсан цаг. Компани Тайрад 10 жилийн гэрээ байгуулах санал тавьсан нь Бэнкс анхны “сахиусан тэнгэр”-үүдийн нэг болжээ. Бэнкс – тус брэндийн тансаг зэрэглэлийн дотуур хувцсыг алдартай сэтгүүлийн хуудас дээр чимсэн анхны хар арьст загвар өмсөгч юм.

“Чи амжилт олж чадахгүй дээ” гэдэг үгийг эсрэгээр нь баталсан тохиолдол танд бий юу? Туршлагаасаа бидэнтэй хуваалцаарай.

6
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *