Тун ховорхон инээмсэглэдэг 12 одод. Харин тэдний инээж байгаа зургийг олж хараад нүдэндээ ч итгэсэнгүй

1

Ихэнх алдартнууд дурангийн өмнө боломж л олдвол инээмсэглэхийг хичээдэг. Жишээ нь, нүүр дүүрэн инээмсэглэх Марго Робби эсвэл Майкл Фассбендер нар өөрсдийн нэрэмжит “акул”-ын инээмсэглэлээр алдартай. Харин зарим нэг алдартнууд инээмсэглэсэн дүр төрх гаргахгүй байхыг хичээдэг. Олны өмнө гарч ирсэн тэд нухацтай төрхөө хадгалан төв царайлан алхана.

Ер нь л “унжгар” царайтай явдаг оддын он оны гэрэл зургуудыг шүүж үзэж байгаад тэдний инээмсэглэсэн ховорхон зургийг олж чадсан юм. Үүний хажуугаар тэд яагаад ховор инээмсэглэдэг шалтгааныг нь ч тогтоох гэж оролдлоо.

Роберт Паттинсон

© Invision / Invision / East News, © Shooting Star / Sipa USA / East News

Энэ онцлогоосоо болоод “Twilight” киноны дүрээ эгээтэй л алдчихаагүй. Эдвард Калленыг баргар залуу байх ёстой гэж Паттинсон гүрийсэн боловч кино бүтээгчид бага ч болов жуумалзах нүүр царай харахыг хүсжээ.

“Продюсеруудын надад өгсөн кино зохиолд миний тоглох дүрийн инээмсэглэсэн хэсэг болгоныг тодруулж зурсан байсныг би сайн санаж байна” гэж Роберт дурсан ярьжээ. Гэсэн ч жүжигчин өөрийнхөөрөө зүтгээд байхаар нь кино бүтээгчид түүнийг хална гэж сүрдүүлсэн байна.

 

Ума Турман

© Mary Evans / Allstar /Graham Whitby Boot / East News, © Shootpix / ABACA / East News

Жүжигчин улаан хивсний ёслолоор алхахдаа бага зэрэг инээмсэглэсэн харагддаг. Энэ байдал түүний хурц ширүүн аашинд биш харин багын гомдолд байгаа юм: Турман инээмсэглэхээс ичдэг. “Намайг 10 настай байхад хэн нь ч юм бэ дээ миний инээмсэглэлийг муухай гээд хэлчихсэн. Тэгээд би залуу байхдаа инээмсэглэхээс ичиж зовдог байлаа. Би амаа нээж инээмсэглэж хэзээ ч үзээгүй” гэж Ума Турман ярьсан байдаг. Он жил өнгөрөхийн хэрээр жүжигчин өөрийнхөө гоо үзэсгэлэнг үнэлж сурсан төдийгүй инээмсэглэхээс ичихээ больжээ.

 

Кристен Стюарт

© Brent N. Clarke / Invision / AP / East News, © NPA / The Grosby Group / Grosby Group / East News

Кристен Стюарт сэтгэлийн хөдөлгөөнгүй хүн гэдэг бодол бидэнд бий. Тэр дэлгэцээр ч тэр, томоохон арга хэмжээний үеэр ч тэр ер нь л инээмсэглэдэггүй. Бүсгүй папараццийн олз болохыг хүсдэггүй ажээ. Стюарт нэгэн ярилцлагын үеэр өөрийгөө үнэхээр инээмсэглэж чаддаг гээд, даанч хэн нэгний командаар инээхийг хүсдэггүй гэсэн байв.

 

Виктория Бекхэм

© LCLA / Broadimage / Broad Image / East News, © East News

Алдартай бүсгүй гэрэл зураг авахуулахдаа төв царай гаргахыг эрхэмлэдэг бөгөөд жил өнгөрөх тусам энэ зарчмаа баримталсаар л байна. Гэхдээ Spice Girls хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж байхдаа нүүр дүүрэн инээмсэглэдэг үе түүнд байсан л юм.

 

Эшли болон Мэри-Кейт Олсен

© ANGELA WEISS / AFP / East News, © GP / MPI / Capital Pictures / Capital Pictures / East News

Хоёр дахь гэрэл зураг дээр Эшли баруун талд нь зогссон байна.

Алдартай эгч дүүс инээмсэглэлээ хуваалцаж чадаагүй бололтой. Гэхдээ нас ахих тусам хоёулаа төлөв дүр төрх гаргадаг болоод байгаа юм. Шүтэн бишрэгчид нь одоогийн гэрэл зургуудыг нь хараад тэдний залуу үеийн нүүр дүүрэн инээмсэглэлийг санагалзаж байгаа болов уу.

 

Руни Мара

© AFP / East News, © AP / East News

“The Girl with the Dragon Tattoo” киноны од тэр болгон инээмсэглээд байдаггүйг та сайн анзаарсан байх. “Надад хуурамч инээмсэглэл ямар хэрэгтэй юм? Чин сэтгэлээсээ биш бол огт хэрэггүй шүү дээ” гэж Руни Мара тайлбарлан хэлжээ. Тиймээс жүжигчин бүсгүй жинхэнээсээ аз жаргалтай үедээ л инээмсэглэдэг байна.

 

Билли Айлиш

© Sienna Conwell / Broadimage / Broad Image / East News, © Invision / Invision / East News

Орчин цагийн залуучуудын шүтээн болсон тэрээр үнэхээр инээмсэглэх дургүй нэгэн бололтой. Ямар сайндаа л “Dont Smile At Me” гэдэг нэртэй цомог гаргах вэ дээ? Үнэн хэрэгтээ дуучин бүсгүй эелдэг зангаасаа болоод л инээмсэглэх дургүй гэнэ. Хэрэгтэй үед л инээмсэглэх нь зөв гэж тэрээр үздэг ажээ.

 

Канье Уэст

© Invision / Invision / East News, © Invision / Invision / East News

Канье Уэстийг хамгийн сүүлд инээмсэглэсэн байгаагаар нь харснаа санахгүй байгаа бол та ганцаараа биш шүү. Рэппер зарим нэг гэрэл зураг дээрээ сэтгэл дундуур байгаа юм шиг харагддаг. Каньегийн хэлснээр бол мундаг харагдахын тулд инээмсэглэдэггүй ажээ.

 

Ким Кардашьян

© Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News, © AP / Associated Press / East News

Канье Уэстын хуучин эхнэр инээмсэглэлдээ бас л харам. 2014 онд Ким гэрэл зураг дээр яагаад баргар царай гаргадгаа тайлбарласан байна. Шалтгаан маш энгийн: алдартнууд үрчлээнээс айдаг. Гэхдээ Кардашьян заримдаа тайвширч нүүр дүүрэн инээмсэглэдэг л юм.

 

Дуучин Лорд

© FaceToFace / REPORTER / East News, © Gilbert Flores / Broadimage / East News

“Royals” хит дууны дуучин маань шүтэн бишрэгчдээ тэр болгон инээмсэглэлээр мялаагаад байдаггүй. Зураг авалт болгоны үеэр сайхан инээмсэглээрэй гэж хэлэхэд түүний дургүй нь хүрдэг ажээ. Эргэн тойрны хүмүүст баяр хөөртэй поп-дуучны худал дүр гаргахыг тэр огт хүсдэггүй, тиймээс төлөв царай гаргаж явдаг байна.

 

Дэниел Крейг

© Elizabeth Goodenough / Everett Collection / East News, © Invision / Invision / East News

Жеймс Бондын тухай киноны одын инээмсэглэдэггүй нэг л шалтгаан байдаг: тэр папарацциг үзэн яддaг. Гэхдээ зарим нэг азтай гэрэл зурагчид түүний инээмсэглэсэн зургийг дарж чадсан л байдаг юм.

 

Белла Хадид

© AP / East News, © Zabulon Laurent / ABACA / Abaca / East News

Алдартай загвар өмсөгчийг хөндлөнгөөс харахад их хүйтэн хөндий хүн шиг санагдана. Заримдаа дурангийн өмнө инээмсэглэхээсээ ичдэг гэж Белла нэгэн ярилцлагадаа ярьсан байдаг. Бүсгүй өөрийнхөө нүүр царайг ойлгохын тулд багагүй цаг зарцуулсан гэх бөгөөд эв хавгүй хөдөлгөөнөө арилгахад өөр дээрээ ихэд ажиллажээ.

Танд инээмсэглэхээс ичиж байсан үе бий юу? Яагаад гэдгийн учрыг тайлбарлаж болох уу?

10
ГоёГоё
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *