Аль эрт моодноос гарсан маникюрын 10+ төрөл. Харамсалтай нь зарим нэг маникюрчид энэ талаар огт мэдээгүй л явна

0

Нейл-салбар эрчимтэй өөрчлөгдөж байна. Өчигдөр моод байсан зүйл өнөөдөр зохимжгүй харагдах болжээ. Азаар дурласан ч гэлээ хуучирсан загварыг орлох шинэ дизайн хүч түрэн гарч ирнэ. Эдгээр нь илүү өнгөлөг, хумсыг улам ч гоёмсог харагдуулах ажээ.

Уншигч авхай нартаа зориулж маникюрын салбарт хийгдсэн шинэчлэлтийг танилцуулахаар бэлдлээ. Эдгээр нейл-дизайныг хараад таны нүд баясах биз ээ.

Муурын нүд

© Depositphotos.com, © Depositphotos.com

“Муурын нүд” хэмээгдэх хурц зураастай хумсны дизайн үеэ өнгөрөөжээ. Оронд нь гэрэл ойлгогчтой хумсны будаг ирсэн байна – одод гэрэлтэж байгаа юм шиг л харагдана.

 

Хумсыг нилэнхүйд нь нэг өнгөөр будах

© Depositphotos.com, © Tatiana Bugrij / nail master / vlog nail / YouTube

Моодноос гарсан металл өнгөлгөөнд дуртай бүсгүйчүүдэд мэргэжилтнүүд өөр нэгэн хувилбарыг санал болгож байна – толин мөнгөлөг болон алтан өнгөөр тодосгох. Энэ нь шулуун байж болно, тодорхой нэг хумсан дээр тавьсан цэг ч байж болох юм.

 

Хурц анималист хээ

© Depositphotos.com, © French beauty / YouTube

Анималист тренд хэвээрээ байгаа, гэхдээ илүү тайван, бусад загвартайгаа зохицохоор болж таарлаа. Ирвэс, тахийн арьсны хээтэй, тэр ч бүү хэл үхрийн арьсыг ч дуурайлгаж буддаг болоод байна. Хурц, неон зэрэг өнгүүдээс татгалзсан нь дээр: эдгээр нь одоо моод биш.

 

Цагаан френч

© Depositphotos.com, © nailsbymei / Instagram

Сонгодог загварын френч маникюр түр зууртаа моодноос гарчих шиг боллоо. Нейл-дизайны мэргэжилтнүүд хумсны үзүүрийг цагаанаар будахын оронд хурц өнгөөр будахыг санал болгож байна. Мөн хэд хэдэн өнгийг ч хослуулах боломжтой, өөрөөр хэлбэл френч дээр зөөлөн хээ нэмэхийг зөвлөжээ.

 

Хэтэрхий урт хумс

© Depositphotos.com, © Depositphotos.com

Жил, магадгүй хоёр жилийн өмнө жүжигчид, загвар өмсөгчид урт хумсаараа гайхагдаж байлаа. Ийм “зэрлэг хумсгүй” л бол моодны бүсгүй болох боломжгүй мэт санагдаж байсан үе ч бий. Харин 2021 онд стилистүүд өөр өнцгөөс харж эхэлжээ, одоо богино, өөрт эвтэйхэн хумс илүү моод болоод байна. Орчин үеийн загвар нь тийм байгааг ойлгоорой.

 

Утга учиртай хээ хуар

© Depositphotos.com, © aliciatnails / Instagram

Геометрийн хүнд дүрс, хээ хуарны оронд хөнгөхөн зураасаар л хязгаарлагдах боллоо. Мэргэжилтнүүд танд өнгөний өргөн сонголт санал болгоно: абстракц пастель өнгө, зуны хурц өнгө…

 

“Сахаран” болон “үслэг” хумс

© Depositphotos.com, © Karina Korn / YouTube

Үслэг эдлэлийг санагдуулам цацлагатай хумс үнэндээ амьдралд нийцэхгүй байсан юм шүү. Ийм загвар тэтгэвэртээ гарсан нь ч дээр. Үүний оронд мэргэжилтнүүд гантиг загварыг санал болгож байна. Мөн хумсан дээрээ сувд шигтэхэд болохгүй зүйлгүй.

 

Хүүхэлдэйн киноны баатрууд

© Pexels, © Huyana Beauty / YouTube

Хайр татам хүүхэлдэйн киноны баатруудын дүрсийг өнгөлөг абстракциар орлуулж болох юм. Мөн “хүүхэлдэйн баатар”-ын оронд нейл-мастерууд жимс, жимсгэнэ, тэгээд мэдээж таны зүрх сэтгэлийг эзэмдсэн смайл зуруулахыг санал болгожээ.

 

Хүнд чимэглэл

© Depositphotos.com, © Masha Create / YouTube

Даруухан загвар маникюрт моод болоод байгааг бид дурдсан. Тийм учраас хумсан дээрх пирсинг, хүнд наалт зэргийг нэг хэсэгтээ мартсан нь дээр. Жигд хэлбэр, минималист загвар – одоогийн тренд болоод байгаа зүйл.

 

Свитер болон дунгийн хясаа

© Depositphotos.com, © Whyld Nails / YouTube

Нэхээсний хээ эсвэл дунгийн хясааны хээ биднийг өвлийн улиралд дулаацуулдаг байж дээ, харин одоо ийм загварыг хоцрогдсон гэж үзэх болоод байна. Ийм дүрс шинэ хувилбарт шилжжээ: тусдаа бичилт, этгээд хачин тэмдэг эсвэл үелсэн арьсыг санагдуулам наалт моод болсон.

 

Неон

© Depositphotos.com, © YANA NAILART / YouTube

Неоноос бүрмөсөн татгалзана гэсэн үг биш л дээ, гэхдээ аль болох багасгахаар болж байна. Неон френч, xүчиллэг зураас, толбо, зөөлөн сүүн түрхлэг эсвэл өнгөгүй будаг нь зуны улиралд гоёмсог  харагдана.

Та шинээр гарч ирсэн нейл-трендэд ямар ханддаг вэ? Өөрийнхөө хумсанд аль дизайныг сонгохоор шийдэв?

22
ГоёГоё
6
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *