Нүүрэн дээрх мэнгэний байрлалаар нь тухайн хүнийг “азтай” эсвэл “азгүй” хүн болохыг тодорхойлох сонирхолтой арга

3

Тийм ч олон хүн бусдын нүүр царайг унших чадвартай биш. Ерөнхийдөө физиономи бол байж болох шинжлэх ухаан ба хүмүүсийн итгэл үнэмшлийг нүүр царайнаас нь уншиж, тодорхойлох боломжтой гэж үздэг. Мэнгэ унших бол үүний нэг хэсэг ба үүгээр дамжуулан олон зүйлийг мэдэж авч болно, тухайлбал ирээдүй болон аз, ёндоо гэх мэт.

via GIPHY

Мэнгэний байрлалаас хамаарч тухайн хүнийг азтай эсвэл азгүй нэгэн болохыг тодорхойлж болно. Тэгвэл хамтдаа Хятадуудын нүүр царай унших аргын тусламжтай таны нүүрэн дээрх мэнгэ танд аз авчрах нь уу эс авчрах нь уу гэдгийг мэдэж авцгаая.

 

Аз авчрах мэнгэнүүд

Хөмсөг дотор нуугдсан мэнгэ бага зэргийн эд баялагтай холбоотой байдаг. Энэ нь тухайн хүн асар их оюуны чадамжтайгаас гадна маш их авьяаслаг болохыг илтгэнэ. Аз үргэлж энэ хүний талд байна.

Харин хөмсөгний хооронд орших мэнгэ нь асар их баялгийг билэгддэг. Энэ нь эд хөрөнгөтэй холбоотой гайхалтай карьер болон дутагдаж, гачигдах зүйлгүй амьдрал хүлээж байгааг илэрхийлнэ. Чихний гэдсэн дээрх мэнгэ нь тухайн хүн байгалиасаа эелдэг боловсон ба урт удаан амьдрахыг билэгшээдэг байна. Эмэгтэй хүний хувьд энэ нь сайн эр нөхөртэй учрах азтай, хувьтай төрсөн хүн болохыг илтгэнэ.

Хамар дээрх мэнгэ бол эд хөрөнгө болон сайхан амьдралын илэрхийлэл, хамар болон амны хооронд мэнгэтэй бол урт удаан амьдрал болон гэр бүлийн найрсаг, халуун дулаан харилцааг илэрхийлнэ.

Хөмсөгний төгсгөлд мэнгэтэй бол мөнгө болон нөхөрлөлд үргэлж азтай одтой байхыг билэгшээж буй илрэл юм. Эмэгтэй хүний хувьд баян чинээлэг айлын залуутай гэр бүл болно.

via GIPHY

 

Аз үл авчрах мэнгэнүүд

Хэрэв таны духан дээр мэнгэ байдаг бол энэ нь эцэг эхтэйгээ тааламжгүй, хүнд хэцүү харилцаатай байхыг илтгэнэ. Харин хөмсөгний яг гол хэсэгт мэнгэтэй бол энэ нь тухайн хүнийг бодохоосоо өмнө ярьдаг болохыг илэрхийлдэг байна.

Нүднийхээ доод зовхинд мэнгэтэй байх нь хайр сэтгэлийн хувьд асуудалтай нэгэн бөгөөд үргэлж зовж, шаналж явдаг гэдгийг илрэл юм. Харин хамрынхаа хажууд мэнгэтэй байх нь тухайн хүн маш амархан өвддөг гэсэн үг. Аман дээрээ мэнгэтэй бол хоол хүнс идэхдээ болгоомжтой байхгүй бол харшил, жин нэмэх болох хордлого авах зэргээр асуудалд өртөмтгий болохыг илтгэж байна.

via GIPHY

Хэрэв танд аз үл авчрах мэнгэ байгаа бол бүү санаа зов. Эдгээрийн ихэнх нь ердөө анхааруулга гэж ойлгож болно. Танд ердөө аливаа эрсдэлээс болгоомжтой байхыг сануулж байгаа гэж ойлгоход буруудахгүй.

29
Ха ХаХа Ха
15
ХөөрхөнХөөрхөн
14
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
12
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bat Batka

    Bat Batka

    2019/03/24 at 13:12

    Jmm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *