Хятадын хоёрдугаар ангийн хүүхдүүд хормын дотор л бодож хариуг нь гаргадаг бодлого: та өөрийнхөө чадварыг шалгаарай

0

Хүүхэд хөгжүүлэх бодлого томчууд биднийг ч багагүй суулгахад хүргэдэг. Эцэг эх учрыг нь олохгүй болохоор: “Ийм юм гэж юу байсан юм. Ямар ч иксгүй, үржүүлэх үйлдэлгүй бодлогыг яаж бодож болдог юм бэ?” гэж уулгална. Гэхдээ арга байгаа болоод л хүүхдүүдээр бодуулж байгаа хэрэг шүү дээ. Бидний мэддэг бодлогоос л арай өөр болохоор бид гайхаад байгаа юм. Эс бөгөөс хятадын сургуулийн хоёрдугаар ангийн хүүхдүүдийн боддог муур, яст мэлхийний бодлогыг яаж бодож болох вэ дээ.

© Depositphotos

 

Хүүхэд хөгжүүлэх бодлого

Эндээс зураг дээрх ширээний өндрийг олох ёстой. Нөхцлийн хувьд нэг иймэрхүү: ширээний дор сууж байгаа яст мэлхийн толгойноос ширээн дээр сууж байгаа муурын толгой хүртэл яг 170 см. Харин ширээний дор сууж байгаа муурын толгойноос ширээн дээр сууж байгаа яст мэлхийн толгой хүртэл яг 130 см.

Томчууд бид алгебр гэдэг зүйлтэй танил, анхны сэтгэгдэл – тэгшитгэл зохиох хэрэгтэй юм байна. Хэллээ, биелүүллээ. Ширээний өндрийг х гэж бодъё, яст мэлхийн өндрийг – у, муурын өндрийг – z.

© Depositphotos

Тэгвэл зүүн гар талын зураг нэг иймэрхүү тэгшитгэл гарах нь x – y + z = 170 см. Тайлбарлаж өгье: 170 см-ийг гаргахын тулд ширээний өндрөөс яст мэлхийн өндрийг хасаад муурын өндрийг нэмнэ. Нэг дэх зурагны дагуу. Ширээний өндрөөс муурын өндрийг хасаад, яст мэлхийн өндрийг нэмнэ. Энэ тохиолдолд x – z + y = 130 см гэсэн тэгшитгэл гарах юм.

Одоо ямар нэгэн таамаг дэвшүүлэх хэрэггүй. Зохиосон тэгшитгэлээ л бодох үлдлээ, өөрөөр хэлбэл сургуульд явдаг байхад математикийн хичээл дээр юу гэж заасныг санах нь. Цаашлаад бодлогыг дараах аргаар бодно: x – y + z + x + y – z = 170 + 130. Эндээс 2х = 300, харин х = 150. Хариулт: ширээний өндөр – 150 см.

 

Бодолтын бас нэгэн хувилбар

Тэгшитгэл ороогүй бага ангийн хүүхдүүд ч гэсэн бодлогыг бодож чадна. Гэхдээ маш энгийн аргаар ч сэтгэн бодох чадвараа жоохон ажиллуулж. Үүний тулд баруун талын зургийг зүүн дээр тавьж төсөөлнө. Ямаршуухан дүр зураг гарахыг бид дор үзүүлэв.

Давхарлаж тавьсан ширээний нийт нийлбэр 300 см гарна. Хоёр ширээ байгаа учраас нэг нь 150 см гэж ойлгоно.

Энэ бодлого таны хувьд тийм ч хэцүү байгаагүй гэж найдаж байна. Гэхдээ бодлого бодох үйл явц нь танд сонирхолтой байсан болов уу. Тэгшитгэлгүйгээр бодоход бид стандарт бусаар буюу уран бүтээлч байдлаар сэтгэхэд хүрсэн. Иймэрхүү арга барил нь этгээд бодлого бодоход тустай бөгөөд маш богино хугацаанд тавьсан зорилгодоо хүрэхэд туслах юм.

28
Ха ХаХа Ха
13
ГайхмаарГайхмаар
10
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
6
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *