Өдрийн тэмдэглэл хөтлөх – бидний өдөр тутмын амьдралд тохиох бодол, сэтгэл хөдлөлөө эмх цэгцэд оруулах үр дүнтэй арга. Хэрвээ та Динсейн зураач бол таны өдрийн тэмдэглэл үгээр биш харин зургаар илэрхийлэгдэж болох юм.
Хүүхэлдэйн киноны мэргэжлийн зураач Хари Эндрюс 54 насныхаа төрсөн өдрөөс эхлэн гэр бүлийнхээ баяр хөөрийг зурж эхэлжээ. Харамсалтай нь тэднийд гай зовлон гэнэтхэн л ирсэн юм, гурван жилийн өмнө Хари бэлэвсэрч ганц бие эцэг болжээ.
Канадад томилолтоор ажиллаж байх үед нь түүний гэргий Хэри Жой ханиад хүрчээ. Удалгүй зүгээр ч нэг ханиад биш илүү хүнд өвчин болох нь тодорхой болсон тул Хари хайртай эхнэрийнхээ хажууд байхаар нутаг буцахаар шийджээ. Их Британид ирэнгүүтээ аймшигтай мэдээ сонсох нь тэр: Жой сепсис буюу цусны халдвараар өөд болсон байв.
Эхнэрийнхээ гэнэтийн үxлийн дараа Хари уй гашуудлаа давж гарах гэж янз бүрээр л оролдож байлаа. Нэг удаа дэвтрээ нээгээд сэтгэл хөдлөлөө хуудаснууд дээр буулгаж гарчээ.
1. Буйдан маань хоосон оргиж, илүү том санагдаж байна
“Би анхаарлаа төвлөрүүлж чадахааргүй их уйлж байлаа. Би нулимсаа дуслуулан зургаа зурсаар л байв. Жой минь 19 жилийн туршид миний хайртай хань минь байлаа. Үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй, өгөөмөр бас хөгжилтэй. Бид бүгдийг цугтаа хийдэг байж дээ. Түүнийгээ алдахад миний тал бие алга болсон юм шиг л мэдрэгдсэн”.
2. Үxэл хагацлыг хүлээн зөвшөөрөх – хамгийн хүнд зүйл. Гэхдээ энэ л мөчөөс эхэлж та дахин өндийх болно
Хари өдрийн тэмдэглэлээ хөтөлсөөр л байв, уналт, сэргэлтээ ч тэмдэглэсээр, сайн, муу өдрүүдээ ч алгассангүй.
3. Тэр минь биднийгээ хамгаалж байгааг мэдрэх цаг дор
Тэр өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх аргаа олж чадсан юм. Тэр уйтгар гуниг, гашуудал, мөн түүний ганцаардсан амьдралд хүүхдүүдийнх нь авчирч байгаа баяр хөөрийг ч буулгана.
4. Гэхдээ заримдаа өөрийн эрхгүй амьдралд сөгдөн унах өдөр ч бий
Цусны халдвар – чимээгүй aлуурчин, тийм ч учраас Хари энэ өвчний оношийг эрт тавих тал дээр олны анхаарлыг татахаар шийджээ. Өвчний илрэх шинж тэмдэг болох тууралт, чичиргээ, дотор муухайрах, толгой эргэхийг өөр бусад өвчний шинж тэмдэгтэй андуурч цаг алддаг байна. Уг өвчний эхэн үед жирийн антибиотикоор бүрэн эдгээж болдог ажээ.
5. Өдөр ямар болж өнгөрснийг түүндээ ярих
Энэ удаад ярихгүй ээ. “Жой эмнэлэгт очсон тэр мөчөөс хойш эмнэлгийн тасаг болгоны мэргэжилтнүүд онош тавих гэж оролдож байлаа. Тэд шалтгааныг нь тухайн үед даанч олж чадаагүй юм. Задлан хийсний дараа л цусны халдвар байсныг тогтоосон. Жойг эргэж авчирч чадахгүй юм даа. Нэгэнт болсон зүйл, одоо яалтай ч билээ, бид цааш тэмүүлэх ёстой. Би цааш явмаар байна, чинийхээ дурсгалд зориулж хүн шиг амьдрах болно” гэж тэрээр ярьжээ.
6. Охин чинь хүнд хэцүү үед дэмжлэг болно
7. Чи минь миний зүрхэнд мөнх оршино
8. Та гурав шинэ уламжлалтай үед
9. Миний жирийн нэг өдөр ингэж л өнгөрдөг
10. Охин – чиний хамгийн том дэмжлэг
11. Энэ модыг чинийхээ дурсгалд зориуллаа
12. Орондоо орох үед хэвтэж буй ор минь хамгийн хүйтэн бас энэ дэлхий дээрх хамгийн хоосон газар болжээ
13. Заримдаа сайхан мөч хүртэл, жишээ нь нар мандах аз жаргал мэдрүүлэхээс илүүтэй уйтгар гуниг л төрүүлдэг болжээ
14. Охин чинь чамаас илүү ухаантай байгааг хараад дурсамжаараа өөрийгөө баясгах юм
15. Тэгсэн ч гэсэн охидууд чинь чамайг их л санаж байна
16. Таван сар өнгөрчээ. Тэгсэн мөртлөө ямар нэгэн алдаа юм шиг л санагдах юм
17. Зургаан сар өнгөрч. Хүнд хэвээрээ л байна. Юу юугүй л хаалгаар ороод ирэх юм шиг горьдох юм
18. Ганц бие эцэг – яав ч зөв хүмүүжил хүүхдүүдэд өгч чадахгүй
19. Хэтэрхий хатуу юм… Урьд нь надад тэгж хэлсэн бол би итгэхгүй л байх байсан
20. Эхлээд тэдэнтэйгээ буйдан дээр гaлзууртлаа тоглож байснаа дараа нь өөр өрөөнд орж чимээгүйхэн уйлна
Уншигч та ч мөн түүний шаналлыг мэдэрсэн үү?