66 настай Зимбабве эр 16 эхнэр, 151 хүүхэдтэй бөгөөд гэр бүлээ улам өнөр өтгөн болгохын тулд шөнө бүр 4 эхнэртэйгээ бэлгийн хaрьцаа хийх хуваарь гаргажээ

0
  • 66 настай Мишек Ниандоро ажил хийдэггүй бөгөөд түүний хувьд эхнэрүүдээ сэтгэл хaнамжтай байлгах нь хамгийн чухал ажил нь ажээ.
  • Түүний анхны эхнэрүүд нь өдгөө 60 гарч, бэлгийн амьдрал болон нөxөн үpжихүйн хувьд чадамжгүй болсон учраас залуу эхнэр сонгон авсаар байгаа юм.
  • Ирэх өвөл тэрээр 17 дахь удаагаа хуримаа хийх гэж байгаа бөгөөд ирээдүйд 100 эхнэртэй болох хүсэлтэй гэнэ.

Өдгөө 66 настай Мишек Ниандоро хэмээх Зимбабве эр 16 эхнэртэй, 151 хүүхэдтэй бөгөөд гэр бүлээ улам бүр өнөр өтгөн болгохоор шөнө бүр 4 эхнэртэйгээ yнтдаг ажээ. Үүгээр ч зогсохгүй тэрээр ажил хийдэггүй, бүх цаг заваа эхнэрүүдээ сэтгэл хaнамжтай байлгахад зориулдаг байна. Хэдийгээр тэр аль хэдийнээ 151 хүүхэдтэй болсон ч цаашид улам илүү өнөр өтгөн гэр бүлтэй болхоор төлөвлөж байгаа бөгөөд 100 эхнэр, 1000 хүүхэдтэй болохыг хүсдэг талаараа ярьжээ.

Мөн тэрээр олон үр хүүхдүүдийнхээ ач тусаар өдгөө дутах зүйлгүй, тансаг сайхан амьдардаг гэжээ.

Зимбабве улсын Машоналанд мужийн Мбире мужид оршин суудаг Мишек Ниандоро эхнэр бүрээ сэтгэл хaнамжтай байлгахын тулд хуваарийн дагуу эхнэрүүдтэй yнтдаг ажээ. Ингэхдээ тэрбээр нэг шөнийн дотор 4 эхнэр дээрээ очих шаардлагатай болдог гэнэ.

Тэрбээр орон нутгийн The Herald хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Би тогтсон хуваарийн дагуу эхнэрүүд дээрээ очдог. Нэг эхнэртэйгээ тодорхой цаг хугацааг өнгөрүүлсний дараагаар хуваарийн дагуу дараах эхнэр дээрээ очих гэх мэтчилэн нэг шөнийн дотор 4 эхнэр дээрээ очих шаардлагатай болдог. Би ийм л ажил хийдэг. Тэднийг сэтгэл ханамжтай байлгахаас өөр ажил надад байхгүй. Мэдээж эхнэрүүддээ насанд нь зохицуулж харилцах шаардлага надад үргэлж тулгардаг. Хамгийн залуу эхнэртэйгээ харьцдаг байдлаар анхны эхнэртэйгээ харилцаж болохгүй шүү дээ.” хэмээжээ. Тэрээр анх 1983 онд олон эхнэртэй гэр бүлтэй болох талаар бодож эхэлсэн бөгөөд цаашид ч эхнэр авсаар байх болно гэжээ. Түүнчлэн түүний эхнэрүүд бүгд сэтгэл хaнамжтай байдгаас гадна өдгөө хамгийн багадаа 2 эхнэр нь бие давхар байгаа хэмээжээ.

Тэрбээр 100 эхнэр, 1000 хүүхэдтэй болохыг хүсдэг.

Түүний хувьд санхүүгийн асуудлыг нь өнөр өтгөн гэр бүлийн гишүүд нь шийддэг тул ямар нэгэн хүндрэл үүсдэггүй ажээ. Тэрбээр, “Хүүхдүүд маань намайг юугаар ч дутаадаггүй, санхүүгийн тал дээр тэд намайг дэмждэг” хэмээсэн юм.

Тэдний гэр бүл фермийн аж ахуй эрхлэдэг бөгөөд саяхан Мвурви уулын ойролцоо 93 га газарт нүүж суурьшсан байна. Хэдийгээр гэр нь нүүсэн ч 50 хүүхэд нь Мбире, Хараре, Мутаре, Гуруве тосгонуудад сурсан хэвээр байгаа ажээ. Түүнчлэн 6 хүү нь улсынхаа аpмид алба хааж, 2 нь цaгдаагийн үүрэг гүйцэтгэж, 11 нь бусад мэргэжлээр ажиллаж байна. Түүний хүүхдүүдээс 14 охин, 23 хүү нь тусдаа гараад байгаа юм. Мишек Ниандорогийн хөвгүүд дундаас нэг хүү нь аавынхаа амьдралыг үргэлжлүүлж, полигами гэр бүл бүтээж эхэлсэн бөгөөд өдгөө 4 эхнэртэй болоод байгаа аж.

Мишек Ниандоро 150 хүүхдийнхээ ачаар санхүүгийн хүндрэлд оролгүйгээр сайхан амьдарч байгаа юм.

Тэрбээр амьдралдаа тун сэтгэл хaнамжтай байдаг бөгөөд эхнэрүүд нь ч түүнийг хайраар дутаахгүй хайрлаж, халамжилж бүр тус бүртээ эр нөхөртөө зориулж хоол хийж өгдөг ажээ. Энэ тухайд Мишек Ниандоро, “Эхнэрүүд маань бүгд надад өөрсдөө хоол бэлдэж өгдөг. Гэхдээ надад амтгүй санагдах юм бол хоолоо шууд л хаяхыг сануулдаг. Тэд ч манай гэрт тогтсон энэ ёсыг хүндэлж, хийсэн хоол нь хаягдах үед уурлаж, гомдоллодоггүй. Харин ч үүнийг тэд илүү их хичээх боломж гэж хардаг” хэмээжээ.

Түүний олон эхнэртэй, өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн болох хүсэл Зимбабве улсын тусгаар тогтнолын төлөөх дaйнд оролцсон цагаас эхлэлтэй бөгөөд тэрээр Зимбабе түмнийг илүү олон болоосой гэж тухайн үед чин сэтгэлээсээ хүсч байсан нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэдэг. Тус улсын тухайд 2015 оноос хойш эдийн засгийн хямралтай байгаагаас үүдэлтэй тэрээр сүүлийн 6 жил хурим хийгээгүй байсан ч энэ оны сүүлээр дахин гэрлэхээр бэлтгэж байгаа аж.

15
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *